Аймгийн Алдарт уяач Б.Эрдэнэбат: Сайн давхина гэдгийг мэдэж байсан ч төрийн наадмын түрүү азаргатай үзүүр, түрүү булаалдана гэж тооцоогүй


2016 оны зүүн бүсийн уралдаанд саарал азаргаа аман хүзүүнд хурдлуулж, дээдсийнхээ адууны чансааг гайхуулсан Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батнацагийн Эрдэнэбатыг уншигч танаа танилцуулж байна. Өвөөгөө дагаж уяаны эрдэмд суралцсан гурав дахь үеийн удамт уяач үг дуу цөөнтэй нэгэн байсан бөгөөд уншигч таны хүлээж байсанчлан хуучийг дэлгээгүй байж мэдэх тул хүлцэл өчье.
Алдарт Магнай халиунтай ана мана уралдсан хурдан хүлгийн эзэнтэй уулзаж буйдаа баяртай байна. Юун түрүүнд хурдан хүлгийнхээ удам угшлыг танилцуулаач?
- Миний саарал азарга хоёр талын сайн удамтай. Эцэг талыг нь дээшээ хөөвөл Тайж адуу болно. Манай өвөө зургаан мянган төгрөгөөр Тайж угсааны хар азарга авч байсан юм билээ. Тэр хар азарга сумын наадамд хоёр, гурван ч удаа айрагдаж, төл хонгор азарга өвлийн уралдаанд нэг түрүүлсэн. Саарал азарга бол тэр хонгор азарганы үр юм.
Харин эх тал нь...
- Аймгийн Алдарт уяач Дугар гэдэг хүний адууных. Эхийнх нь эх бор гүү Дагвадорж Тод манлайн Шөвгөр зээрдийн эцэгтэй нэг удамтай. Тэгэхээр миний саарал азарга хоёр талын хурдны удамтай адуу.
Уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг 12 медальтай азарга гэж байсан. Хэзээнээс эхэлж уягдсан бэ?
- Дааганаасаа. Сөнгө даага Их уулынхаа тахилгад гуравлаад, шүдлэн үрээ сумандаа түрүүлж, аймагт дөрвөөр давхисан. Дараа жил нь хязаалан үрээ гурван удаа дөрвөлсөн.
Хаа хаана уралдлаа?
-Аймагтаа, сумандаа мөн Сүхбаатар сумын 90 жилийн ойд уралдаж гурвууланд нь дөрвөөр давхисан.
Соёолондоо...
- Соёолондоо Сүхбаатар сумын наадамд дөрвөөр давхиад, бас нэг уралдаанд нэг зургаалсан. Харин хавчигтаа сумандаа түрүүлчихээд, Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. 2017 онд болохоор сумандаа түрүүлсэн.
2016 оны зүүн бүсийн уралдаан хамгийн ихээр догдлуулсан байх. Магнай халиунтай уралдана гэсэн тооцоо байсан уу?
- Өвөөгийн минь бий болгосон адуу улсын бүсийн уралдаанд аман хүзүүдэх сайхан байлгүй яах вэ. Азаргаа сайн давхина гэдгийг мэдэж байсан ч төрийн наадмын түрүү азаргатай үзүүр, түрүү булаалдана гэж тооцоогүй. Үнэхээр сэтгэл догдлуулсан уралдаан байсан. Тэгээд саарал азарганыхаа амжилтаар 2017 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн дээ.
Зүүн бүсэд аман хүзүүднэ гэдэг хүндхэн даваа. Улсын наадамд уралдах талаар бодож байгаагүй юу?
- Уяа нь зөв байвал уралдаж үздэг юм уу гэж бодож байгаа. Миний саарал азарга уяа нь зөв бол ямар ч газар байсан 1-2 км яваад л тархинд гарчихдаг онцлогтой адуу.
Ингэхэд худалдан авах санал ирж байсан уу?
- Мэр сэр ирсэн. Гэхдээ “зарахгүй” гэдгээ хэлчихээр дахиж ирдэггүй юм билээ.
Саарал азарганы эзэн үг цөөтэй хүн юм аа даа.
-/инээв/.
Гурав дахь үеийн уяач хэдий үеэс морь уях болсон юм бэ?
-1997 оноос өвөөгөө даган хурдан морь уяж эхэлсэн. Тухайн үед өвөөгийн маань уясан морьд түрүүлж, айрагдан биднийг баярлуулдаг байлаа. Өвөөгөөрөө заалгаж, цагаан морио сумынхаа наадамд хэд хэд айрагдуулаад, Алтан овооны тахилгад гуравлуулсан. Манай өвөө өвлийн унааг их сайн хийдэг. Ер нь өвөл зөв эдэлж, хорыг нь гаргасан адуу л давхина гэж ярьдаг хүн байсан.
Анхны цаснаар барьж унахаас эхлэх үү?
- Тийм. 11 сараас зөөлхөн эдлээд, цагаан сар өнгөрөнгүүт гол унаагаа хийж, намрынх нь хур хүчийг багасгана. Ер нь бол өвлийн тэсгим хүйтэнд хамаагүй унаж болохгүй. Хавар эртхнээс зөөлөн аргаар холоос ажил хийдэг байсан гэх үү дээ. Тэгээд ногоонд цатгаад уяна. Би одоо яг энэ арга барилаар нь уядаг.
Эрдэнэбатын уясан хүлгүүд хэзээнээс хурдалж эхэлсэн бэ?
-Бие даан уясан тухайд бол 2005, 2006 оноос эхтэй. Өрх тусгаарлаж гараад өөрийнхөө нэр дээр морь уядаг болсон доо. Тэгээд 2009 онд хүрэн үрээгээ Сүхбаатар сумын наадамд дөрвөөр давхиулж, анхны айргаа амсаж байлаа. Сумандаа хонгор морь түрүүлгэж, саарал азарга, хүрэн шүдлэнгээ айрагдуулсан.
Хонгор морь чинь ямар угшилтай адуу билээ?
-Саарал азаргатай эцэг нэгтэй. Нөгөө хонгор азарганы төл. Хонгор морь сумынхаа баяр наадам болон уяачдын холбооныхоо наадамд түрүүлээд, Их уулынхаа тахилгад гурваар давхиад хойшоо зарагдсан. Харамсалтай нь төдийлөн амжилт үзүүлж чадалгүй хөлөндөө эмгэг олсон дуулдана лээ.
Анхны айргийг авчирсан хүрэн үрээ нь яаж давхисан бэ?
- Хязааландаа сумын наадамд айрагдаад тэгээд хойшоо зарагдсан. Очоод ганц нэг айрагдсан гэсэн.
Ингэхэд саарал азарганы төлүүдээс уягдаж байгаа юу?
- Ганц нэг үрээ бий. Гэхдээ энэ жилдээ уралдуулахгүй ээ. Энэ жил ногоо муутай, адуу эцэнхий байна. Тиймээс өнжөөнө дөө.
Сүхбаатар аймагт адуугаа эрлийзжүүлж байгаа хүн цөөнгүй байна. Таны хувьд...?
- Цаг үеэ дагаад эрлийзжүүлэхээс аргагүй болж байна. Дан монгол адуугаар уралдах боломж жил ирэх тусам хумигдаж байна шүү дээ. Тиймээс уях эрлийз адуутай болъё гэж бодож байгаа. Уг нь манай сумын гурван том угшил болсон Сүх-Очир, Махбуриад, Лхамсүрэнгийн угсааны адуутай. Дээр нь Уулбаян, Эрдэнэцагаанаас гүү нэлээд авсан.
Хот хөдөө ялгаагүй уралдаанч хүүхдийн хомсдол үүссэн. Харин таны хувьд тэр асуудлаас ангид бололтой.
- Тийм ээ, хөвгүүд маань бүгдээрээ морь унадаг. Ер нь өөрийн хүүхэд унадаг байж л илүү амжилт гаргах юм билээ.
Тийм шүү. Мөн гэр бүлийн дэмжлэг ихээхэн чухал. Уяачийн хүнд хөдөлмөрийг ойлгодог байх нь амжилт гаргахад том түлхэц болдог юм шиг санагддаг.
- Санал нэг байна. Гэр бүлийн хүн маань намайг их ойлгож дэмжинэ. Манай хадам талд сайн уяачид бий. Жишээлбэл манай сумын толгой уяачдын нэг Ноо гуай байна. Мөн хадам аавын дүү сумын Алдарт уяач Буджав гэж хүн бий.
Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны хамгийн сайхан дурсамжит наадмын түүхээр өндөрлөе.
- Морь айрагдсан наадам болгон сайхан даа. Уяач хүн өнөөдрийн айраг, түрүү гэхээсээ өмнө адуугаа хайрлаж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Хамгийн гол нь морио хөлтэй байлгах хэрэгтэй. Хөлгүй болчих юм бол мянга хурдан байгаад уралдаж чадахгүй шүү дээ. Тиймээс үүнийг нь бодолцож тарга хүчийг нь тааруулан, уяаны алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Алдаа гаргаагүй наадам айрагдаж, түрүүлээгүй ч сайхан л байдаг юм.
Тийм шүү. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна