Бүсийн уралдааны тов батлагдлаа

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 10 -нд

ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны саналыг Засгийн газарт өргөн барьсны дагуу өчигдөр буюу 04 дүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж бүсийн уралдааны товыг албан ёсоор баталлаа. Холбооны зүгээс өргөн мэдүүлсэн уралдааны саналд томоохон өөрчлөлт ороогүй байна. Энэ жил зуны бүсийн зургаан уралдаан, шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаан зохион байгуулагдана. 2019 оны анхны уралдаан ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, холбооны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаан 5 дугаар сарын 12-нд Цагаан хөтөлд болно. Гурван жил тутам зохион байгуулагддаг Их хурд уралдаан 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулагдах бол Зуны бүсийн уралдаанууд 07 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэр аймгуудад болох нь ээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна