Асгат хээр
Сэтгүүлч
Их насны морьд цаасан дээр уралдсан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадам Монголын хурдан морины түүхэнд нэгэн дэвшлийг авчирсан билээ. Учир нь энэ наадмын будилаанаас үүдэн гарааны төхөөрөмжийг ашиглах болсон юм. Хэдийгээр зөв шийдэл олсон ч будлианаас болж, амжилт нь тооцогдоогүй уяачдын хөдөлмөр зүтгэл талаар болсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр жил “Макс” группын захирал, Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хээр морь түрүүлсэн ч дутуу эргэсэн гэсэн шалтгаанаар амжилтыг нь тооцолгүй хассан юм. Энэ хээр морь бол Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу бөгөөд тодруулбал, аймгийн Алдарт уяач Д.Бор-Ухнайнх юм. Азарга тавихаар зэхэж байсан хээр үрээгээ Д.Бор-Ухнай хязааланд нь хөнгөлж, цагаашруулаад соёолонд нь анх уяжээ. Гарсан цагаас цээжинд уралдсан хээр морь хүмүүсийн хөлд ирээд Цэдэндамбаагийн хээрт дайруулан аман хүзүүдэж, анхны айргаа хүртсэн байна. Түүнээс хоёр жилийн дараа 2005 онд сумынхаа 80 жилийн ойд айргийн гуравт хурдлан долоон настай Д.Цэрэнжигмэдэд иржээ. Энэ тухай Д.Бор-Ухнай: Хээр морь соёолондоо аман хүзүүдэхэд миний Бага хонгор морь бас айрагдсан юм. Тэр үед хадам аав маань соёолон мордсон цагаас эхлээд саравчлаад хараад байсан. Тэгэхээр нь настай аавыгаа баярлуулъя гэж бодоод хээр морио бэлэглэчихсэн юм. Дараа жил нь хавчиг морь би өөрөө уялаа. Сүхбаатар, Дарьганга сумдад уралдуулаад айрагдуулж чадаагүй. Долоотой морь 2005 онд сумын 80 жилийн ойд мордуулсан газар дээрээсээ Мөнххааны “занхаан” Халтар гэдэг хүний хүрэн морьтой хоёул гараад тасарчихсан. Тэгж яваад яг үзүүр дээрээ Аварга Чулуунбаатарын хүрэн моринд дайруулж, Халтарын хүрэн аман хүзүүдэж, манай хээр гурвалсан. Наадмын дараа Д.Цэрэнжигмэд “Танай тэрүүгээр сайн их морь байна уу” гэхээр нь Асгат саарлын эзэн Цагаанаа зааж өгсөн юм билээ. Тэгээд өвгөнтэй уулзаад “Зарах уу” гэхээр нь зарна гээд есөн саяар өгсөн байсан. Тухайн үед өвгөн Алтан овооны ганжирт хандив өргөнө гэж байсан болохоор цааргалаагүй байх л даа” гэсэн юм.
Удам, угшил:
Эцэг: Манлай уяач Б.Энхболдын хонгор азаргатай эцэг нэгтэй. Тодруулбал Д.Бор-Ухнайн дээгүүрээ Б.Лхамсүрэнгийн харын угшилтай хүрэн азарга.
Эх: Батын Лхамсүрэнгийн хар азарганы төл улаан гүү.
Амжилтын товчоон:
2003 онд соёолон:
Асгат сумын баяр наадамд аман хүзүү
2004 онд хавчиг:
Сүхбаатар сумын баяр наадамд арав гаргаж давхисан
Алтан овооны тахилга, зүүн бүсийн уралдаанд дундуур давхисан
2005 онд долоотой:
Асгат сумын 80 жилийн ойд айргийн гурав
2006 онд наймтай:
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой төрийн наадамд түрүүлж ирээд хасагдсан
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна