“Уяачийн ном” таны ширээнд

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 05 -нд

Сэтгүүлч, морины зүтгэлтэн Шарын Ганхуягийн адууны талаарх ээлжит ном хэвлэгджээ. Ээлжит гэдгийн учир нь энэ эрхэм хурдан морь, уяач, уяаны талаар олон ном гаргасныг уншигчид андахгүй биз ээ. “Уяачийн ном” нэртэй энэхүү ном нь хоёр дахь удаагийн хэвлэл бөгөөд өмнө нь 2004 онд хэвлэгдэн худалдаанд гарч байжээ. Тэжээл ба уяа, Удам угшил, Нутаг нутгийн уяачид, хүлэг морьд, Түрэмгий хурдан морьдын шинж байдал, Шинэ түвшин буюу өнөөдөр гэсэн таван бүлэгтэй энэхүү номын талаар “одоо цагийн уяачдын хурдан морины уяан дээгүүр уншигч таныг дагуулан явж монголын хурдан морины уралдааны ертөнцийн өнөөгийн байдлыг дэлгэн харуулна” хэмээн морины зүтгэлтэн А.Баярмагнай редакторын зурвас болгон бичсэн байна. 

Ш.Ганхуяг өмнө нь “Уяачийн нууц товчоон”, “Аранжин тоостой хүлгүүд”, “Хүлгийн хурд оршвой”, “Уяачийн алтан гэрэгэ”, “Унаган хүлэг”, “Уяан дээрх хууч”, “Монголын удамт хурдан хүлгүүд”, “Дэлхийн монголчуудаар зорчсон тэмдэглэл” зэрэг номыг бичиж олны хүртээл болгосон билээ.

Д.Ирмүүн

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.