Б.Энхболдын хонгор азарга
Сэтгүүлч
Сүхбаатар нутгийн адуугаар хавтай сайхан наадагч эрхмүүдийн нэг нь Завхан нутгийн унаган хүү Тод манлай уяач Бат-Очирын Энхболд. Эрдэнэцагааны ээрэм талд тэнцсэн хоёр их насны морь авч, нэгийг нь түрүүлгэн, нөгөөг нь айрагдуулж улсын цолны босго лавхан алхсан уяач. Эрдэнэцагааны их морьдоор хавтай наадагч тэрээр Асгатын азаргаар бахтай наадсаныг уншигчид мэдэх биз ээ. 2009 онд болсон “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн уралдаанд түүний хонгор азарга аман хүзүүнд хурдлан эзэн уяачийнхаа Алдарт цолыг мялааж байсан түүхтэй. Энэхүү хонгор азарга бол аймгийн Алдарт уяач Дандарын Бор-Ухнайн унаган адуу юм. Д.Бор-Ухнай хонгор азаргаа хязааланд нь хүргэн Ганбаатарынхаа гэрийг мялааж бэлгэнд өгчээ. Бага насандаа гарч зугтаад үзүүр дээрээ унжиж зургаа, долоогоор давхичихаад байсан хонгор азаргыг 2009 онд аймгийн Алдарт уяач Дугарын Баяраа уяж, Асгат сумын баяр наадамд түрүүлгэн амжилтын өмийг нээжээ. Үүний дараа Б.Энхболд найзаараа дамжуулан авч, улсын наадамд уралдуулалгүй авч үлдээд баруун бүсийн уралдаанд мордуулжээ. Хавар зөв онгойсон хонгор азарга 140 хурдан хүлгээс аман хүзүүнд хурдлан эзэн уяачийнхаа магнайг тэнийлгэж, Асгат нутгийнхаа нэрийг өргөсөн билээ.
Удам, угшил:
Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дандарын Бор-Ухнайн унаган адуу.
Эцэг: Дээд талаараа Батын Лхамсүрэнгийн харын угшилтай. Тодруулбал, хар азарганы төл хээр азаргыг дааганд нь Д.Бор-Ухнай авч, саарал гүү хураалган саарал азарга гарсан. Саарал азарга даагандаа айрагдаж, шүдлэндээ түрүүлсэн. Түүний төл хүрэн азарга мөн даагандаа суманд айрагдсан. Энэ хүрэн азарга бол Б.Энхболдын хонгор азарганы эцэг юм.
Эх: Юүрэндондогийн улаан азарганы төрсөн дүү хонгор гүүний төл хонгор гүү.
Амжилтын товчоон:
2009 онд:
-Асгат сумын баяр наадамд түрүү
-”Очирваанийн хурд” баруун бүсийн уралдаанд аман хүзүү
2013 онд:
-АХ-ын 92 жилийн ойд аман хүзүүнд хурдалж яваад хадууран 15
-”Отгонтэнгэрийн хурд” баруун бүсийн уралдаанд 21
Төлүүд:
Цэхэр хээр: Шүдлэн, хязааландаа 10 гаргаж давхисан
Бүжин бор: Шүдлэндээ Алтан овооны тахилга, зүүн бүсийн уралдаанд айргийн тав
Саарал шүдлэн: АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд 14, Алтан овооны их тахилгад аман хүзүү
Хүрэн морь: Алтан овооны их тахилга, зүүн бүсийн уралдаанд аман хүзүү
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.9.43.110
Гэрэл зургийг П. Баатарзоригт. Baatarzorigt Photography
Reply