Хуучныг сэргээсэн шинэ тэргүүн

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 08 -нд

 
Хамгийн олон даага сургасан сурагчийг шалгаруулж шагнаж урамшуулдаг хуучин цагийн сайхан жишиг эргэн сэргэж байгаа мэдээг уншигчдадаа хүргэж байгаадаа таатай байна. Төв аймгийн МСУХ-ноос 03 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 25-ны хооронд хамгийн олон даага сургасан сурагчийг шалгаруулах “Даагатай хүү-2019” уралдааныг зарлаад байна. Уг уралдааны зорилго нь өсвөр үеийнхэнд адууны соёл, түүх уламжлалыг өвлүүлэн үлдээх, эрүүл чийрэг бие бялдартай болгох, адууг уналга эдэлгээнд хэрэглэх явдлыг нэмэгдүүлэх бөгөөд Төв аймгийн ЕБС-ийн сурагч, тус аймгийн малчин, мал бүхий иргэдийн өмчлөлийн даага сургаж номхруулах, уналга эдэлгээнд ашиглах болзолтой аж. Цаашид энэхүү уралдаан нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдах учраас өсвөр үеийнхэнд адууны соёл, түүх уламжлалыг өвлүүлэн үлдээх зорилгодоо хүрэх нь дамжиггүй. Мөн тус холбооноос 04 дүгээр сарын 13-ны өдөр Зуунмод хотод Төв нутгийн хурдан удмын адууны дуудлага худалдааг зохион байгуулахаар завгүй ажиллаж байгаа аж.

Энэхүү дуудлага худалдааг нутгийн хурдан адууны угшлыг сурталчлах, малчид уяачдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс санаачилснаа ажлаа хүлээж аваад удаагүй шинэхэн тэргүүн Сарангэрэл хэлнэ лээ. Ийнхүү ажин түжин байдаг тус холбооны ажил он гарсаар ундрах болжээ.

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна