Шинээр төрсөн Тод манлай уяачид

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн Сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж, улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.

Уяачдын цолыг өнөөдөр Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.

Тод манлай уяач цолоор:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг



Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Лхагвын Батмөнх

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйн Далай

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Өлзийхутагийн Пүрэвбаатар

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Бат-Очирын Энхболд

А.Тэлмэн, Ч.Ганболд

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна