Монгол Улсын Шилдэг салбар холбоо шилдгүүдээ тодруулжээ

Монгол Улсын шилдэг салбар холбоо Хэнтий аймгийн Батноров сумын “Норовын хүлэг” МСУХ 2018 оны шилдгүүдээ тодруулах "Уяачдын Алдар-2018" цэнгүүнээ зохион байгуулжээ. Цэнгүүнд 200 гаруй уяач болон тэдний гэр бүл оролцсон бөгөөд "Зосын хүлэг" галын урилгаар МУСТА дуучид Г.Чинболор, Э.Чулуунчимэг,  Г.Мөнгөншагай, Бэрх хотын цахилгаан хөгжмийн “Уурхайчин” хамтлаг, Чингис хот дахь Батноров сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Ч.Баатарзоригтын урилгаар Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн нь хурсан олныг хөгжөөн баясгажээ. Ингээд та бүхэнд Батноров сумын шилдгүүдийг танилцуулъя.

Шилдэг уяач: II багийн уяач, “Дэлгэрэх хурд” галын гишүүн Н.Алтанхуяг
Шилдэг залуу уяач: “Зосын хүлэг” галын гишүүн  Б.Буд-Од
Шилдгийн шилдэг уралдаанч: Г.Баяржавхлан, А.Ганхүү, Э.Баяржавхлан, А.Баярхүү, Д.Нямхүү, Г.Амарболд 
Шилдгийн шилдэг гал: I багийн "Зосын хүлэг" гал
Шилдэг гал: IV багийн “Боорчийн хүлэг” гал 
Шилдэг морины зүтгэлтэн эмэгтэй: “Зосын хүлэг” галын А.Оюунхүү,  “Шандаст хүлэг” галын Г.Даваасайхан
Шилдэг морь: V багийн харьяат уяач Т.Дарьхүүгийн хүрэн тус тус нэрлэгджээ. 
Мөн энэ үеэр сумын Алдарт уяач цолны болзлыг шинээр хангасан Б.Ганбат Т.Мөнхбаяр Ж.Бөхчулуун, Х.Бахатбек нарт  цол тэмдгийг нь гардуулсан байна. 

А.Энхжил


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна