ММСЗУХ ММСУХ-нд нэгдлээ

Өнгөрсөн пүрэв гарагт болсон ММСУХ-ны ээлжит VII  их хурлын үеэр болсон өөр нэгэн содон үйл явдал бол Монголын Морин Спорт, Залуу Уяачдын Холбоо татан буугдсан нь юм.

Нэгдүгээр сарын 23-нд хуралдсан бага хурлаас тус холбооны дүрмийн 16.2-т заасны дагуу ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай нэгдэн нийлэх журмыг мөрдлөг болгохоор шийдвэрлэснийг Ерөнхийлөгч Д.Гантулга уншиж танилцуулсан. Ийнхүү 2016 оны наймдугаар сард үүсгэн байгуулагдаж, 21 аймаг, 200 гаруй суманд салбарлаад байсан ММСЗУХ ММСУХ-нд нэгдлээ.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна