Ц.Батсайхан ММСУХ-г удирдана

ММСУХ-ны ээлжит VII  хурал өнгөрсөн пүрэв гарагт Улаанбаатар хотноо болж, хот хөдөөгийн 700-гаад төлөөлөгч цаашид мөрдөгдөх дүрэм журам хийгээд бодлогын асуудлаар санал  бодлоо солилцсоны зэрэгцээ шинэ удирдлагаа сонгосон юм. ММСУХ-г дараагийн дөрвөн жил удирдах Ерөнхийлөгчийн сонгуульд Тод манлай уяач Ц.Батсайхан, Д.Давгадорж, Д.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга асан П.Сэргэлэн, ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан , нийслэлийн МСУХ-ны нарийн бичгийн дарга н.Ганбаяр, Уламжлал шинэчлэл хөдөлгөөний  тэргүүн, хуульч М.Ариунболд нарын долоон хүний нэрийг заалнаас дэвшүүлж, М.Мөнхбаясгалан, Д.Давгадорж, Д.Ганбаатар, н.Ганбаяр нар нэрээ татсанаар Ц.Батсайхан, М.Ариунболд нар /П.Сэргэлэн өөрөө байгаагүй тул сунгаанд оролцох боломжгүй хэмээн үзсэн/ Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болсон юм.

Ингээд санал хураалтанд оролцогсдын олонхын саналаар Тод манлай уяач Цогтын Батсайхан ММСУХ-ны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажлаа хүлээн авлаа.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна