30-аад хүний нэрийг баяр наадмын комисст өргөн барьжээ

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 29 -нд


ММСУХ-ны тэргүүлэгчдийн ээлжит хурал өнгөрсөн ням гарагт болж, улсын алдар цолонд тодорхойлогсдын болон нохой жилийн шилдгүүдийг тодруулах асуудлыг авч хэлэлцсэн байна. Баяр наадмын тухай хуульд заасан болзлыг биелүүлж, Тод манлай, Манлай, Алдарт уяач цолны шалгуур хангасан нэр бүхий 30-аад эрхэмд холбогдох материалыг өчигдөр буюу даваа гарагт баяр наадмын салбар хороонд хүлээлгэн өгчээ. Бидэнд  ирсэн мэдээллээр дээд цолонд /Тод манлай уяач/ Т.Ихбаяр, Д.Баяраа, Б.Далай, Б.Энхболд, Т.Батзориг, Ө.Пүрэвбаатар, Л.Батмөнх нарын долоо, харин Манлай уяач цолонд Г.Буянтогтох тэргүүтэй 10 гаруй, Алдарт уяач цолонд Г.Батболд, Б.Баярдорж нарын мөн тооны эрхмүүд нэр дэвшсэн байна.

Улсын алдар цол олгохтой холбоотой асуудал өнөөдөр баяр наадмын комиссын хуралдаанаар хэлэлцэгдэх аж.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна