БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААНД ЭХНИЙ 20-Д ХУРДАЛСАН ДААГАНУУД
Сэтгүүлч
Анхдагчдын өлгий Булган аймаг өнөө жил үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн бэлтгэл бүтэн жилийн өмнөөс эхэлж, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсний зэрэгцээ Засгийн газрын тогтоолт зуны хангайн бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан юм. Хангайн бүсийн уралдаанд зориулан аймгийн ЗДТГ, “Булганхангай” МСУХ-ны хамт олон морь барианы газраа эрчим хүчинд /байнгын/ холбож, 1000 үзэгчийн суудал байрлуулсны зэрэгцээ гарааны төхөөрөмжөө 80 метр болгон өргөсгөсөн байна.
Долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бугат сумын нутагт болсон хангайн бүсийн уралдаанд 13 аймгийн 1567 хурдан хүлэг хурд шандсаа сорьсноос хамгийн өтгөн мордсон нь их нас. Уяачийн ур чадвар, уралдаанчийн авхаалж самбааг утгаар нь сорьдог их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 341 хурдан ажнай шандас шалгаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар манлайлжээ. Харин адуун сүргийн манлай азарганы уралдааныг төрийн наадмын түрүү Бидэрт халиун өнгөлж, хурсан олныг огшоосон билээ.
Ийн төрийн наадмын түрүү хүлгүүд шандас шалгасан хангайн бүсийн уралдааныг TV-9 телевиз гурван өдрийн турш эх орон даяар шууд дамжуулснаас гадна үзэгчид гараанаас бариа хүртэл нь дэлгэцээр харах боломжтой байсан юм. Булганчууд хангайн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 12 айраг хүртсэн агаад түрүү хүлгүүдээ найман сая төгрөгөөр мялааж, нас болгоны эхний 80 морийг байлсныг хэлэх нь зүйтэй байх. Ингээд хангайн бүсийн уралдаанд эхний 20-д хурдалсан даагануудын фотог хүргэж байна.

1. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Мэндсайханы хонгор. Хонгор даагыг Тод манлай уяач Д.Мөнхбат уяж, 433 дугаартай, 12 настай Б.Баатарчулуун унаж хурдлуулсан байна.
2. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Баярцогтын хүрэн. Хүрэн даагыг уяач М.Алтан-Очир уяж, 751 дугаартай, найман настай П.Пүрэвбат унаж хурдлуулсан байна.
3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Алдарт уяач Б.Цэрэнтогтохын цоохор. Цоохор даагыг 430 дугаартай, найман настай Д.Бямба-Эрдэнэ унаж хурдлуулсан байна.
4. Булган аймгийн Хангал сумын уугуул П.Энхтайваны шарга. Шарга даагыг аймгийн Алдарт уяач Г.Ганчулуун уяж, 733 дугаартай, 14 настай Ч.Өнөрхүү унаж хурдлуулсан байна.
5. Булган аймгийн Булган сумын уугуул Н.Бямба-Эрдэнийн халтар. Халтар даагыг уяач Б.Болорхуяг уяж, 71 дугаартай, 10 настай Б.Энхболор унаж хурдлуулсан байна.

6. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Г.Баттулгын зээрд халзан. Зээрд даагыг аймгийн Алдарт уяач Б.Гончиг уяж, 740 дугаартай, найман настай Б.Тэмүүжин унаж хурдлуулсан байна.
7. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Т.Ганболдын хүрэн. Хүрэн даагыг 709 дугаартай, 12 настай М.Жавхланбаяр унаж хурдлуулсан байна.

8. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Мэндсайханы хүрэн халзан. Хүрэн даагыг 720 дугаартай, 10 настай М.Мөнгөншагай унаж хурдлуулсан байна.
9. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Б.Батмягмарын хонгор алаг. Алаг даагыг 492 дугаартай, есөн настай Т.Доржсамбуу унаж хурдлуулсан байна.
10. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Амаржаргалын хээр халтар. Халтар даагыг аймгийн Алдарт уяач Ц.Амартүвшин уяж, 404 дугаартай, 12 настай Э.Нямдалай унаж хурдлуулсан байна.
11. Булган аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Насанбуянгийн сартай хээр. Хээр даагыг 479 дугаартай, 13 настай А.Алтаншагай унаж хурдлуулсан байна.
12. Булган аймгийн Бугат сумын уугуул Бямбацогтын хул. Хул даагыг Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл уяж, 828 дугаартай, 10 настай Д.Бат-Үүлс унаж хурдлуулсан байна.
13. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Чулуунхүүгийн хул. Хул даагыг 535 дугаартай, 13 настай Б.Банди унаж хурдлуулсан байна.
14. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Э.Бат-Идэрийн зээрд. Зээрд даагыг 718 дугаартай, 12 настай Б.Хатансайхан унаж хурдлуулсан байна.
15. Булган аймгийн Орхон сумын уугуул Б.Хишигдоржийн хонгор. Хонгор даагыг аймгийн Алдарт уяач Ц.Амартүвшин уяж, 726 дугаартай, найман настай А.Бат-Эрдэнэ унаж хурдлуулсан байна.
16. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ууганбаярын бор. Бор даагыг уяач М.Алтан-Очир уяж, 749 дугаартай, 11 настай М.Батцоож унаж хурдлуулсан байна.
17. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул Э.Батбаярын хүрэн. Хүрэн даагыг 507 дугаартай, 13 настай Б.Баярбат унаж хурдлуулсан байна.
18.
19. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Ц.Идэрболдын шарга. Шарга даагыг Монгол Улсын Алдарт уяач П.Алтансүх уяж, 560 дугаартай, 12 настай Б.Дөлгөөнмөрөн унаж хурдлуулсан байна.
19. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн харьяат Д.Энхбаатарын хонгор. Хонгор даагыг Монгол Улсын Алдарт уяач П.Баяраа уяж, 794 дугаартай, есөн настай Н.Ариунбаяр унаж хурдлуулсан байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна