БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААНД ЭХНИЙ 20-Д ХУРДАЛСАН ШҮДЛЭНГҮҮД
Сэтгүүлч
Анхдагчдын өлгий Булган аймаг өнөө жил үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн бэлтгэл бүтэн жилийн өмнөөс эхэлж, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсний зэрэгцээ Засгийн газрын тогтоолт зуны хангайн бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан юм. Хангайн бүсийн уралдаанд зориулан аймгийн ЗДТГ, “Булганхангай” МСУХ-ны хамт олон морь барианы газраа эрчим хүчинд /байнгын/ холбож, 1000 үзэгчийн суудал байрлуулсны зэрэгцээ гарааны төхөөрөмжөө 80 метр болгон өргөсгөсөн байна.
Долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бугат сумын нутагт болсон хангайн бүсийн уралдаанд 13 аймгийн 1567 хурдан хүлэг хурд шандсаа сорьсноос хамгийн өтгөн мордсон нь их нас. Уяачийн ур чадвар, уралдаанчийн авхаалж самбааг утгаар нь сорьдог их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 341 хурдан ажнай шандас шалгаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар манлайлжээ. Харин адуун сүргийн манлай азарганы уралдааныг төрийн наадмын түрүү Бидэрт халиун өнгөлж, хурсан олныг огшоосон билээ.
Ийн төрийн наадмын түрүү хүлгүүд шандас шалгасан хангайн бүсийн уралдааныг TV-9 телевиз гурван өдрийн турш эх орон даяар шууд дамжуулснаас гадна үзэгчид гараанаас бариа хүртэл нь дэлгэцээр харах боломжтой байсан юм. Булганчууд хангайн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 12 айраг хүртсэн агаад түрүү хүлгүүдээ найман сая төгрөгөөр мялааж, нас болгоны эхний 80 морийг байлсныг хэлэх нь зүйтэй байх. Ингээд хангайн бүсийн уралдаанд эхний 20-д хурдалсан хурдан шүдлэнгүүдийн фотог хүргэж байна.

1. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Б.Анхбаярын сартай хүрэн. Хүрэн шүдлэнг Тод манлай уяач О.Батбилэг уяж, 718 дугаартай, 12 настай Б.Хатансайхан унаж хурдлуулсан байна.
2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Манлай уяач П.Одонбаатарын бор. Бор шүдлэнг Манлай уяач Т.Ихбаяр уяж, 666 дугаартай, 11 настай Э.Төгссайхан унаж хурдуулсан байна.
3. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Тод манлай уяач Д.Хишигжаргалын сартай хээр. Хээр шүдлэнг Монгол Улсын Алдарт уяач С.Эрдэнэбат уяж, 17 дугаартай, 14 настай Х.Чинбат унаж хурдлуулсан байна.

4. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Г.Батбаатарын хар. Хар шүдлэнг 516 дугаартай, 13 настай Г.Тайван унаж хурдлуулсан байна.

5. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул А.Амарбатын хээр. Хээр шүдлэнг уяач М.Цэрэнжав уяж, 752 дугаартай, 17 настай О.Намхайнямбуу унаж хурдуулсан байна.

6. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул Ц.Анандбазарын зээрд. Зээрд шүдлэнг Ч.Цэрэндорж уяж, 688 дугаартай, 12 настай С.Даваажаргал унаж хурдлуулсан байна.

7. Архангай аймгийн уяач Б.Энхбадрахын хүрэн. Хүрэн шүдлэнг аймгийн Алдарт уяач Ц.Угтахбаяр уяж, 590 дугаартай, 9 настай Б.Тамираа унаж хурдлуулсан байна.

8. Булган аймгийн Бугат сумын уугуул Ц.Алтансүхийн хээр. Хээр шүдлэнг 514 дугаартай, 10 настай Ж.Өсөхбаяр унаж хурдлуулсан байна.
9. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Н.Мөнхбатын сартай зээрд. Зээрд шүдлэнг уяач Б.Дорж уяж, 539 дугаартай, 11 настай Э.Чинзориг унаж хурдлуулсан байна.
10. Завхан аймгийн Улиастай сумын уугуул Тод манлай уяач Л.Цандэлэгийн сартай цавьдар. Цавьдар шүдлэнг Тод манлай уяач О.Батбилэг уяж, 716 дугаартай, 12 настай Ө.Лхагвадорж унаж хурдлуулсан байна.
11. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Алтанхуягийн хул. Хул шүдлэнг 707 дугаартай, 10 настай Т.Азжаргал унаж хурдлуулсан байна.

12. Төв аймгийн Баянцогт сумын уугуул М.Цэрэндоржийн хонгор. Хонгор шүдлэнг уяач Д.Мөнхбат уяж, 533 дугаартай, 12 настай Б.Баатарчулуун унаж хурдлуулсан байна.

13. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Ванчинбазарын хээр. Хээр шүдлэнг 307 дугаартай, 10 настай Г.Бямбадалай унаж хурдлуулсан байна.
14. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Г.Болдбаатарын буурал халзан. Буурал шүдлэнг 449 дугаартай, 12 настай Б.Билгүүн унаж хурдлуулсан байна.
15. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Алдарт уяач Б.Түвшинбаатарын хүрэн халзан. Хүрэн шүдлэнг 512 дугаартай, 10 настай Т.Мөнх-Эрдэнэ унаж хурдлуулсан байна.
16. Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Доржийн хүрэн халзан. Хүрэн шүдлэнг уяач Б.Алтан-Очир уяж, 725 дугаартай, найман настай А.Бат-Эрдэнэ унаж хурдлуулсан байна.

17. Булган аймгийн Баян-Агт сумын уугуул Б.Гялсрайн саарал. Саарал шүдлэнг 464 дугаартай, 11 настай П.Цогтжаргал унаж хурдлуулсан байна.
18. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн бор. Бор шүдлэнг Манлай уяач Т.Ихбаяр уяж, 800 дугаартай, найман настай Б.Энхбаяр унаж хурдлуулсан байна.

19. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Б.Ууганбаярын хар. Хар шүдлэнг аймгийн Алдарт уяач М.Эрхэмбаяр уяж, 671 дугаартай, 13 настай Б.Цэнгэлсүрэн унаж хурдлуулсан байна.

20. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн. Хүрэн шүдлэнг уяач Г.Болдбаатар уяж, 504 дугаартай, 11 настай Э.Отгонбаатар унаж хурдлуулсан байна.
А.Цэдэн-Иш
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна