П.БАТБАЯРЫН САЯТАН ХЭЭР

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 08 -нд

Бага гэлтгүй хурдны удам, хөлийн хурд, хүлгийн шандасаа гайхуулж энэ жилийн  ес дэх уралдаан Улсын баяр наадамд айргийн гуравт хурдалсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат П.Батбаярын Саятан хээр даагыг танилцуулж байна. Хээр даага ихэвчлэн айргийн гурваар хурдалдаг нь түүний эцэг Оодон хүрэн азарганы гуравлаж давхидгийг дуурайсных гэж эзэн хүн нь хуучилна лээ. 

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Ариуннарангийн Оодон хүрэн азарга /Дорнод аймгийн Дашбалбар сумын  Мягмар гэж хүнээс авсан/ 
Эх: Дамдинсүрэнгийн Ариуннарангийн унаган гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:
2018 онд даага: 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Ирээдүйн хурд” уралдаанд айргийн гурав
Хөвсгөл аймгийн төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
Хөвсгөл аймгийн хойд бүсийн уралдаанд айргийн гурав 
Эрдэнэтийн “Ирээдүйн хурд” уралдаанд айргийн дөрөв
Хөвсгөл аймгийн Рашаант сумын тахилга наадамд айргийн гурав
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын тахилга наадамд айргийн гурав
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.