ММСУХ-ны VII их хуралд НМСУХ-ноос нэр дэвших төлөөлөгчийн материалыг энэ сарын 9 хүртэл хүлээн авна

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 07 -нд

ММСУХ-ны VII их хурлын төлөөлөгч сонгох журмын дагуу НМСУХ-ноос нэр дэвших төлөөлөгч Та холбогдох материалаа тус холбооны Ажлын албанд 2019 оны нэгдүгээр сарын 09-ний дотор авчирч өгнө үү. 

Төлөөлөгчид тавих шалгуур: 
- Тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх /иргэний үнэмлэх, лавлагаа/ 
- ММСУХ-ны VII их хурлын төлөөлөгч сонгох журмын 3.4-т / Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь улс, бүс, аймаг, сумын хурдан морины уралдаанд тогтмол оролцдог,  амжилт гаргасан, Монголын өв соёл болсон хурдан морины уралдааныг хөгжүүлэх, боловсронгуй болгоход тодорхой хувь нэмэр оруулсан, уяачдын ёс зүйг өндөрт өргөдөг, гишүүд олон нийтийн дунд нэр хүндтэй хүн байвал зохино/ заасны дагуу байна. . 
НМСУХ-ны Ажлын албаны хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, I хороо, Жуулчны гудамж, 45 дугаар байр, 3 тоот. 
Утас: 77310444 

НМСУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна