“Шинэ монгол” гэдэг хурдны хэвшлийн адуу..., хоцорсон хүмүүсийн дургүйцэл

Мориныхон дунд маргаан дэгдээгээд буй эрлийз, монгол адууны талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор, адуу судлаач Адъяагийн Баярмагнай гуайтай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.

-Уучлаарай! Хурдан морины уяачид яахаараа монгол адууныхаа удмын санг  сүйтгэх санаа агуулж, адуугаар “эрлийзжүүлээд” байдаг юм бэ?
-“Эрлийз” гэдэг нэр томъёо хэрэглэх нь тун зохисгүй л дээ! Энэ зөвхөн ярианы хэлэнд л байвал байх, бид буруу хэрэглээд байгаа юм. “Эрлийз” гэж хоёр өөр зүйлийн амьтны дундаас гарсан үр төлийг нэрлэдэг. Энэ тухай “Зүйлийн үүсэл” гэдэг номонд их тодорхой дурдсан байдаг. Их эрдэмтний энэ сонгодог бүтээл монгол хэл дээр гараад олоон жил болсон. Гэтэл түүнийг мэдэхгүй хүмүүс л ингэж ярьдаг. Тэгснээс нэгэн зүйлийн, хоёр өөр үүлдрийн адууны дундаас гарсан үр төлийг “адуу” л гэдэг юм. Хүмүүсийн “эрлийз” гэж яриад байгаа адуу чинь “шинэ монгол” адуу л байхгүй юу!  Ингэж нэрлэж заншиж байтал, үүнийг эсэргүүцэгчид тийм буруу нэр өгөөд эхэлсэн юм.
“Уяачид яагаад энэ рүү тэмүүлээд байгаа юм бэ” гэж чи асууж байна аа даа? “Шинэ монгол” адуу үнэхээр хурдан байгаа учраас тэр л дээ! 
Манай монгол адуу чинь уналга эдэлгээний л адуу шүү дээ. Монголчууд бид хэдэн зуун жил тэр дундаасаа шилж сонгоод уяж уралдаж ирсэн. 
Гэтэл XIX зууны сүүлийн хагаст дотоод шаталтын хөдөлгүүр үүсээд Европын өндөр хөгжилтэй орнууд адуугаа хурдны чиглэлээр өсгөж үржүүлэх болсон. Шинэ хурдны үүлдрийн адуунууд буй болсон. Монгол адууг тийм адуугаар сайжруулаад үзэхээр ердийн монгол адуунаасаа хамаагүй хурдан адуу гараад ирж байгаа юм. Шинэ монгол адуу нь эцэг, эхийнхээ нэг талаас нь тэсвэр тэвчээрийг нь, нөгөө талаас нь хурдыг нь өвлөөд төрчихөж байгаа юм. Ингэхээр уяачид монгол адуугаа сүйтгээд байгаа бус, харин ч сайжруулаад байгаа биз дээ. 
Ийм ажлыг XIX-XX зууны зааг үед Хардэл бэйс М.Пүрэвжав гэдэг хүн их ухаалгаар хийсний үр дүнд Монголдоо цуутай Галшар адуу гарч ирсэн юм. Үүнийг саяхан Монголын бие даасан хурдны үүлдрийн адуу гэж тодорхойлж баталгаажуулсан шүү дээ. 
Мөн ХХ зууны дунд үеийн Жаргалант адуу, мөн зууны сүүл үеэс Морин тойруулгын адуу гээд хурдны хэвшлийн /үүлдэр ч гэж болохоор/ адууг монголчууд буй болгосон. Эдгээр нь ердийн монгол адуутай харьцуулахад үнэхээр хурдан л даа. ХХI зуун гарсаар манай хувийн хэвшлийн залуучууд өөрсдийн адууг дэлхийн хамгийн хурдан үүлдрийн адуугаар сайжруулаад мэдэгдэхүйц үр дүнд хүрч байна.
-Тэгвэл яагаад зарим хүн эсэргүүцээд, түүнд нь төр засаг хүртэл оролцоод ч байгаа юм шиг харагдаад байдаг юм бэ?
-Өнөөдөр бүх мал, түүний дотор адуу бүгд хувийн өмч болсон. Малынхаа үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь дээшлүүлэх ажил хувь хүний буюу малын эзний л санаачилга, овсгоо самбаанаас шалтгаална. Зарим сэргэлэн, хөдөлмөрч нэг нь энэ ажлыг аль хэдийнэ эхлээд анхныхаа үр дүнг үзээд, ашиг шимийг нь хүртэж байхад зарим нь тийнхүү сэтгэж, хөдөлж, хөдөлмөрлөж чадаагүй байна. Тэр хэсэг нь хоцорсноо ойлгоод урагшаа тэмүүлж ухасхийхийн оронд арагш нь чангааж байгаа юм л даа. Өнөөгийн монголчуудын нийтлэг зан төрх ч юм уу?
-Хэдэн хувь нь хөгжилд тэмүүлээд, хэдэн хувь нь хойш нь чангаагаад байна?
-2017 онд Улсын их баяр нааадамд уралдахаар гарсан нас насны морьдын 20 шахмаас 80 шахам хувь нь “эрлийз” гэдэг шалтгаанаар хасагджээ. Энэ тоо таны асуусантай хувьтай шууд хамааралтай, тэгээд л бод доо! Гэхдээ энэ бол улсын наадмын үзүүлэлт, бүс, аймаг, орон нутагт бол харьцангуй арай бага тоо гарна л даа. Гэхдээ одоо аймаг, сумын наадамд мордож буй шинэ монгол ангиллын морьдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. 
-Монгол адууны удмын сангийн тухай их ярих боллоо.
-Нөгөө хоцорсон хүмүүсийн хэлдэг “эх оронч” үг. Хоёулаа тооцоо хийе, маш энгийн...
Монгол Улс дөрвөн сая шахам адуутай, энэ жилийн тоо арай гараагүй байна даа. Монголд жилд 200 мянга шахам морь уралддаг. Эд маань бүгд “шинэ монгол” ангилалд хараахан хамрагдаж чадаагүй л байна. Ингээд бодохоор Монголын бүх адууны дөрөв хүрэхгүй хувь нь шүү дээ! “Шинэ монгол” адууг эсэргүүцэгчид ч энэ тоог мэдэж байгаа л даа. Ер нь ойрын ирээдүйд уламжлалт монгол адуун дээрээ суурилсан хурдны чиглэлийн “Шинэ монгол” үүлдрийн адуу буй болно, суурь нь аль хэдийнэ тавигдсан байна. 
-Баячууд нь мөнгөөр зодож ийм адуутай болж байна гэлцдэг юм.
-Хөгжил дэвшилд хүрэхэд хөрөнгө сан зарахгүй, зүгээр суугаад л бүтчихнэ гэж байхгүй.
Ер нь Монголын хурдан морины уралдааны хөгжлийг унах унаатай, бүр сэлэх унаатай, хөрөнгө чинээтэй хүмүүс нь түүчээлж, хөтөлж явсан байдаг юм л даа. Н.Санжаадорж нийтлэлчийн бичсэн дотор энэ асуудлыг маш тодорхой, дэлгэрэнгүй дурдсан байдаг тул энд товчилъё.
Бидний үеийнхэн социализмын үед цөм өмч хөрөнгөгүй байсан, одоо цөмөөрөө өмчтэй болох гэж үхэлдэн тэмцэлдэж байна. Жаахан юмтай болж байгаа нэгнийгээ илүү үзэж, хорсол тэмцэл болцгоож байна. “Хурдан морь баячуудын зугаа цэнгэл” гэдэг үгийг өөрсдөө өмчтэй болж арай чадаагүй байгаа тийм л хүмүүс их ярьдаг.
Ганцхан хурдан морин дээр ч бус, нийгмийн бүх салбарт ийм байна. Барилга, уул уурхай, аж үйлдвэрийн бусад бүх салбарт ялгаагүй.
Эсэргүүцэгчид цөөхөн боловч олон түмнийг их уруу татаж байгаа юм. Энэ асуудлын эргэн тойронд ойлгомжгүй юм их бий л дээ. Зүүн бүс нутгаас өөрийн болон хүний гайгүй давхилтай үрээ, морьдыг төвийн бүс нутагт авчирч зардаг “ченж”-үүдийг бол ойлгож болно. Тэдний бизнест нь халгаатай юм. Харин өөрөө насаараа тойруулгын нэг, хоёрдугаар үеийн хурдан морьд уяж хурдлуулж, цол хэргэмд хүрчихээд өөрийн адууг сайжруулж, сайхан “шинэ монгол” адуутай болчихоод, залуу уяачдын зөвлөгөөний индэр дээрээс “Эрлийз адуу Монголын нөхцөлд тохиромжтой эсэхэд анхаараарай... Би нэг дүүгээ балласан...” гэж айлган сүрдүүлж байгаа хүнийг юу гэж ойлговол зохих вэ?! Насаараа монгол малын, түүний дотор адууны үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр ажиллаж амьдарчихаад олигтой үр дүнд хүрээгүй атлаа, өөрсдийн санаачилгаар, өөрсдийн хөрөнгөөр “шинэ монгол” үүлдрийг бараг буй болгочихож байгаа залуучуудын ажлын үр дүнг үгүйсгэх чиглэлийг манлайлаад яваа мэргэжлийн хүнийг юу гэж ойлгох вэ?!
Ийм “эх орончдын” хэлдэг үг нь “Монгол адууны удмын сан эвдэрнэ” л гэдэг. Дахиад хэлье! Үнэн хэрэгтээ монгол адууны ердөө дөрөв хүрэхгүй хувь нь л “шинэ монгол” адуунд хамаарахаар болж байна. Яваандаа монгол адуун дээр суурилсан шинэ хурдны үүлдрийн адуу буй болно, Галшар адуу шиг. Ойлгомжтой байгаа биз дээ! Нийт 3-4 сая шахам адууны маань тодорхой хувь нь /10 хүртэлх ч юм уу/ хурдны чиглэлийн үүлдэр хэвшилд хамаарахаар байж болно биз дээ!
Өнөөдөр харин ийм хэвшлийн адуу бараг буй болчихсон юм болов уу гэж бодогддог. Наадмын уралдаанд мордож байгаа морьдын дийлэнх олонх нь /их наснаас бусад насны 50 гаруйгаас 80 шахам хувь/ “эрлийз” гэх буюу шинэ монголд хамаарч байна. “Шинэ монгол” адууг эсэргүүцэн тэмцэгчид маань өөрсдөө “шинэ монгол” адуутай болчихсон байгааг бодоход...
-Төр засгийн оролцоо...
-Төр засаг ч биш юм аа. Төрийн албандаа тогтож чадахгүй болж яваа зарим “улс төрчдийн” жалга, довны үзэл бодлын илрэл юм. Амин хувиа хичээсэн ухваргүй бодлогоороо амьтан хүнийг уруу татаж, олон түмнийг турхирч, хөгжлийн чөдөр болж яваагаа тийм хүмүүс дотроо бол ойлгож л байгаа л даа.
Манай энэ чиглэлийн шинжлэх ухааны байгууллагууд бас их хойрго хандаад байгаа юм. Асуудлыг шинжлэх ухааны үүднээс шийдэхийг бус... бүр өөр замаар түр аргацааж байх сонирхолтой ч юм шиг санагдах үе байдаг. 
Нас насны морьд уралдахаар гарч байгаа үед мэргэжлийн хүмүүсийн ааш төрхийг харахад ингэж бодогддог.
Ер нь энэ асуудлыг манай төр, шинжлэх ухаан хоёр шийдэх чадваргүй бол амьдрал өөрөө аяндаа шийдээд өгнө дөө!!! Харин жаахан цаг алдах байх.

У.Энхмаа

43 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 91.64.155.119

    Yneheer l hotspson hvmvvsiin ataarhal yum daa. Esreg setgegdel bichsen nohod tun todorhoi tanigdai bna!!!

    Reply
  • 45.62.52.13

    шижлэх ухаан аль хэдийн л шийдчихсэн шүү дээ. өвөө жаахан орчин үеийн мэдээллээс л хол байх шиг байна даа, яг манай сүр сүр порфээсрүүд шиг

    Reply
  • 45.62.52.13

    яг энэ талаар нэг адууны удмын шинжилгээ хийгээд байдаг нэг залуу аль дээрээс л хэлээд байсан шүү дээ. эрлийз ба нутгийн гээд байгаа бол зүгээр л хийсэн бүтээсэн юмгүй хүмүүсийн хэрүүлийн алим. ямар ч утгагүй. эрлийз адуу нь үнэндээ бүх үзүүлэлтээр сайжраад, гүү хураах, өвөр зуд турханд хүртэл яг ижил байхад заавал хүчээр үлгэр сэдэж олоод хөлдөөд үхнээ л гэх, сүүлдээ бүр мах нь амтгүй генийн өөрчлөлтэй ч гэх шиг цагаан солио архины хэрүүл

    Reply
  • 203.91.115.40

    жаргалант адуу гээл байх юм одоо аяндаа байхгүй болж байна Данзаннямын хүрэний удам байж л байна шинэ монгол бүр замбараа алга сонин л юм болж байна зүүн талын адуу сайн хэвээрээ л байна

    Reply
    • 45.62.52.13

      байхгүй болно гэж байдаггүй юм. танай элэнц өвөө чинь өөрөө байхгүй ч чи байж л байгаа биз дээ. өвөөгийн чинь эмээ орос чавганц байсан байж болно, чи яг орос шиг харагдахгүй нь мэдээж шүү дээ. байхгүй болно гэдэггүй юм эргүү минь. юм эцэг эхээс үрд дамжиж ирнэ, бүгдийг нь маханд өгчихөөгүй нь тодорхойшт

  • 64.119.25.45

    Шинэ монгол адуутай болохыг хүсдэг мөртлөө худалдаж авч чаддаггүй увиагүй хүүхэн шиг шалчигнасан хогын бодолтой уяачидын морь хэзээ ч давхихгүй, хурдан буян тэдэнд заяахгүй.

    Reply
    • 202.9.45.255

      Яг унэн л хэлсэн байна манай монгол адуу унэхээр тэсвэр хатуужилтай чадалтай чадвартай нь нь унэн боловч цагийн эрхээр уяачид хурдан удмын адуутай нийлуулж хурдан адуу гаргаж аваад нилээд удлаа .энэ хэдэн толгой дээрээ морьны толгойн жинстэй манлай уяачид гэдэг хумуус биднээс туруулээд баячуудын монгоор хурдан адуу гаргаж уралдчихаад одоо залуусыг арга заль хэрэглэж оорсдийнхоо араас ороод ирнэ гэсэн атаархуу зангаар чодорлох санаа агуулж байдаг нь унэн биздээ.адуугаа угшил удмыг нь сайжруулах хусэлтэй уяачид адуучдын чин санааг яагаад ч хорьж чадахгуй нь унэн .сайхан адуу .сайхан машин .сайхан хуухэнд дургуй хэнч байдгуй юм хуний хуслийг хорьж чадахгуй цаг л алдахын гарз ...

  • 203.91.116.119

    Яг л бодит байдлыг л хэлсэн байна. Наана эрлийз адууг муулсан хэрнээ. Цаанаа эрлийз адуутай болохыг хүсдэг л биз дээ. Та нар. . .

    Reply
  • 202.126.89.250

    Erdemten hvn iingej yurihgvi ee ee

    Reply
  • 202.126.89.26

    uneheriin saijirsan mongol aduu mon l yum bol neg jil tejeehgui oboljuuleed uzeldee bugd uhne biz teriig saijrah gehuu. doktor hun gecheed bagtsaata yum yariamaariin

    Reply
  • 150.129.141.198

    Zunuchihsun bna daa

    Reply
  • 66.181.161.1

    чам шиг эрдэмтэн нэртэй морин дээр мордож vзээгуй новш юу гэж худал шаагаад байгаа юм бэ тэсвэр тэвчээргуй сул дорой адуу монголоор удахгуй дvvрэнэ халзан дух эрдэмтэн санаатай мангуу минээ

    Reply
    • 45.62.52.13

      чам шиг арчаагүй унгаснуудын адуунаас бусдынх нь сайжраад ирнэ. Адуу 100% төл муудна гэж байдаггүй юм. Муудахаар нь чи нядалчихна, сайныг нь аваад үлдэнэ. Энэ чинь л нүүдэлчдийн ахуй болохоос чам шиг нууц товчооны он тоолол цаг хугацаагаа зогсоочихоод үүлэн дээр үсэрч явдаг боловсролгүй, цус ойртсон хүмүүсийг нүүдэлчих гэхээс ичиж байна

    • 64.119.25.45

      Битгий атаарх чи энэ хүн шиг нэр дүрстэйгээ сууж байгаад ярьчих. Хүн доромжлоод байгаа чи адуу авах бүү хэл амьдралаа авч явж чаддаггүй гар ш дээ

  • 66.181.161.35

    Хужаа монгол 2ын дундаас шинэ монгол хүүхэд төрөх нь ээ.

    Reply
    • 45.62.52.13

      мал маллагаа, идэш, унаа... адуу бол хүн биш. чи өөрийнхөө охиныг хужаатай суулгачихгүй байхаа л хичээ. адууг шууд битгий хүнтэй хольж ярьж бай. зүгээр өвөлдөө төхөөрч зажилж суухаа л бод. жаахан баримжаатай юмыг хольж хутгаж, баримжаатай сэтгэж байгаач

  • 103.229.122.127

    Bi taniig mongol aduugaa gesen setgeltei hvn gej bodoj baisan chin mungund darluulsan mal yam daa

    Reply
  • 192.82.64.22

    mongol aduu gesen bag zuusen hujaa nar dandaa naadam businuuldag shdee ungursun zunii naadamd hytad ezentei mongol uyach nar ymar olon hunii hudulmuriig hasuulbaa

    Reply
  • 103.26.194.98

    Монгол адууний гайхамшигийг мэдэж л байгаа шүү дээ

    Reply
  • 103.26.194.98

    Буруу ярьж б.а өвгөн хэдэн төгрөг л авсан юм б.а

    Reply
  • 64.119.21.157

    энэ хүнийй морь судлаач гэж юу байхав,энэ тэндээс түүх хулгайлаад явьдаг баагий шүү,ядаж мэрэгжлийн бус олигтой ном ч байхгүй нѳхѳр шүү дээ...жоохон ичиж амьдармаар юм.

    Reply
  • 66.181.179.216

    зѳнчихжээ ѳѳр ѳѳр яриадл явдаг болждээ чааваас

    Reply
  • 180.149.80.46

    Энэ худлаа өвгөн, нас намбагүй. Энэ ний морь мэддэг гэж байхгүй..

    Reply
  • 103.26.194.238

    Morindo hairtai mongol hunees iim ug garmaargui umda

    Reply
  • 66.181.179.29

    ene baidlaraa udaan yavbal mongol aduu muhnu

    Reply
  • 66.181.179.29

    yadaj 25%.s doosh oruulchihaad shine mongoliin tuhai hutsaldaa

    Reply
    • 45.62.52.13

      харин тэрийг чинь л ярьж байнашт. 50% адууг шууд монгол гэж энэ хүн хаана дуугарчихаав? чи юм уншаад байгаа юм уу эсвэл зүгээр тархи чинь анхнаасаа биш гээд кодолциму?

  • 66.181.179.29

    ene ugur halzan tolgoi yaaj shine mongol gj helj chadaj bnaaaa anglid mongol aduu avaachaad tul garval shine mongol geh uu

    Reply
  • 66.181.160.108

    бас нас нь богино эдэлгээ уналга өгөхгүй өвчинд амархан өртөмтгий эрх хүүхэд шиг малаар юу хийх вэ МОНГОЛ хөх эрчүүд минь СЭРТҮГЭЙ бидний өвгөд үүнийг өмч болгож үлдээсэн нь тэдний нөр олон жилийн их хөдөлмөр бид хамгаалах ёстой төлөө

    Reply
    • 45.62.52.13

      битгий шаааа. чи харин адуу мэдэхгүй хүн байна даа. очоод эрлийз адуутай хөдөөнийхнөөсөө асуу. үнэндээ цус сэлгэсэн адуу ямар байдгийг мэдэхгүй худлаа адуучин гэсэн лагаанууд их болжээ. очоод царай алдсан эрлийз адуугаа олоод гаргаад ир чаддаг юм бол. цус ойртсон шааар

  • 66.181.160.108

    нэр нэршилээч мэдэхгүй үхсэн нохойний доктор новшийн цол нэр горлогчид Монгол ард түмэнд ямар их гай авчирж байгаагаа ойлгох ёстой Монгол адууны их нандин чанар алдагдаж бн жишээ нь хүүхнээ хэшгэх эхээ хураах нь энгийн болж бна

    Reply
  • 66.181.160.108

    Ийм новшнууд олон байгаа цэвүүн цагт хэлэх муу үг олдохгүй бн гэхдээ нэг үг хэлэхгүй бол болохгүй бхаа олон зуун жил монгол адуугаараа уралдаад ирсэн түүх яачаад байгаа юм юу нь болохгүй бн үүнийг монголчууд уулын буга хараад унасан бухаа зодож тавьж хөөх гэдэг юм монгол адуу хэдэн км цагын хурд гаргах нь хэнд ямар хамаа бнаа бид монгол адуугаар гадаадад уралдана гэж бгаа биш ернө манай эрс тэс уур амьсгалтай оронд эрлийзүүлээд Өөрөөр хэлвэл байшингийн адуу ямар ашигтай юм Энэ нь үнэн хэрэгтээ хэдхэн мөнгөний боолуудын алдар цолны хойноос

    Reply
  • 124.158.126.197

    Энэ Билэгдэмбэрэл Онон мэтийн юмнаас мөнгө авсан өгөр толгой байна

    Reply
  • 202.131.243.190

    Энэ хүнд мэдэх зүйл байхгүй байна. 1-р үеийн адуугаа шинэ монгол гэж нэрлээд биологийн хувьд давуу байдалтай болсон адуугаар уралдчихаад тэрийгээ хурдан гээд мөн их эндүүрч байна даа. монгол адуу гэж говьдч хангайд ч хад асгандч өвөлч зунч ижил шинж чанартай адууг хэлдэг. таны хурдан гээд байгаа 1-р үеийн эрлийз адуу доошлоод 25%тай адуу энэ бүх байгаль цаг уурын шалгуурыг давж чадахгүй шүү.

    Reply
  • 202.9.42.197

    Монгол хятад хүнээс Шинэ монгол Хүүхэд төрдөг юмуу эрлийз хүүхэд төрлөө гэж ярьдаг адилтгах нэр өгөхдөө зөв л өгөөсэй. Эрлийз адуу л төрнө.

    Reply
  • 202.179.26.215

    4% хүрэхгүй адуу эрлийзжинэ гэдэг дээр шаал худлаа ярьчихлаа...даа...яг өөрөө адуу маллаж хүйтэнд хөрч халуунд халж худаг дээр ховоо татаж шуурганд зуданд адуугаа оруулж явсан уу жинхэнэ монгол адуу л монголын цаг агаарт тэсэж үлддэг юм шүүдээ

    Reply