Н.БАЯРХҮҮГИЙН УЛС ХҮРЭН

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 04 -нд

Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Нэргүйн Баярхүүгийн АХ-ын 97 жилийн ойн их баяр наадамд тод магнай, торгон жолоогоо өргүүлсэн хүрэн даага он гарсаар дөрвөн удаа уралдсанаас хоёр түрүүлж, хоёр айрагджээ. Уралдсан болгондоо түрүүлж, айрагдсан хурдан хүрэнг зүүн бүсийн уралдаанд очиход нь нутгийн олон нь “Улс хүрэн ирлээ” хэмээн угтаж авсан гэнэ. Дуурсгах алдраа өөрөө олсон Улс хүрэн даагыг уншигч танаа танилцуулъя. 

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
2013 онд аймагт шүдлэндээ түрүүлсэн унаган хүрэн азарганы төрсөн дүү хээр азарга  
Эх: 2013 онд Дорноговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан хонгор азарганы төл хүрэн гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
- Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” бага гурван насны уралдаанд 19
- Сүхбаатар сумын уяачдын холбооны наадамд айргийн дөрөв
- Сүхбаатар аймгийн Асгат сумын Их уул хайрханы тахилгад айргийн гурав 
- Сүхбаатар аймгийн Халзан сумын баяр наадамд түрүү
- АХ-ын 97 жилийн ой,  Үндэсний их баяр наадамд түрүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна