МАКС УГШЛЫН АДУУНЫ УЛАМЖЛАЛТ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛЛОО

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 27 -нд

“Макс” угшлын адууны хурд хуваах уламжлалт дуудлага худалдаа өнгөрсөн сарын 18-нд боллоо. Тод манлай уяач Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд болон олон улсын трейнэр, Монгол Улсын Алдарт уяач Энэбишийн Ганбат нарын цогцлоон бий болгосон хурдан удмын адуун сүргээс эр сарваатай гүү, байдас, үрээ, даагануудыг үнэ хаялцуулан дуудах энэхүү дуудлага худалдаа тав дахь удаагийнх бөгөөд дан ганц мориныхон гэлтгүй масс хүсэн хүлээдэг үйл ажиллагааны нэг болжээ. Учир нь Тод манлай ах дүүс энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогынхоо нэлээдийг нийгмийн сайн сайхан үйлсэд зориулж хэвшсэн юм. Уншигчид санаж буй бол Бөхийн өргөөнд болсон анхны дуудлага худалдааны орлогоос МУГЖ, дуучин «Морины» хэмээх Батбаярт хандив өгч байсан билээ. Түүнээс хойш бүтэн өнчин хүүхдүүдэд хадгаламж нээх зэргээр дуудлага худалдааны орлогоос сайн үйлсийн аянд зориулах болсон юм. Энэ удаа ч гэсэн уламжлалаа хадгалж, нийгмийн хариуцлагаа үүрсэн гэнэ лээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна