2018 ОНЫ ЧАНСАА ӨНДӨР ИХ НАС

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 27 -нд

Монголын уяачдын эв нэгдлийн баяр шинэ жилийн цэнгүүн 2018 оны 12 дугаар сарын 11-нд Улаанбаатар рестораны их танхимд боллоо. Улиран өнгөрч буй 2018 онд уясан хүлэг морьдоо урамтай сайхан хурдлуулж, амжилтаараа бусдыгаа хошуучилсан шилдгүүд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж энэхүү танхимд цуглажээ. Баярын цэнгүүнийг уламжлал ёсоор холбооны тэргүүн нээн үг хэлж, /энэ удаа ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нээсэн/ мэндчилгээ дэвшүүлсний дараагаар чансаагаараа тэргүүлэгсдийн шагналыг гардуулах үйл ажиллагаа өрнөсөн. Ингээд 2018 оны Монгол Улсын чансаа өндөр их насыг танилцуулъя.

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв, «Дүнжингарав-2018» хаврын бүсийн уралдааны айргийн гурав, говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой, говийн бүсийн уралдааны айргийн тав Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн морь 10 оноогоор НЭГДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.


Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү, «Эрдэнэт» үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ой, төвийн бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач Цогтын Батсайханы хээр морь 8 оноогоор ХОЁРДУГААРТ эрэмбэлэгдлээ.


Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав, говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой, говийн бүсийн уралдааны түрүү Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь 8 оноогоор ХОЁРДУГААРТ эрэмбэлэгдлээ.


Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав, «Эрдэнэт» үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ой, төвийн бүсийн уралдааны айргийн гурав Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд морь 7 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Шаравын Мөнгөншагайн зээрд халзан морь 6 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.


«Дүнжингарав-2018» хаврын бүсийн уралдааны түрүү Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн зээрд морь 4 оноогоор ТАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


“Алтан дарь овооны их тахилга” зүүн бүсийн уралдааны түрүү Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уугуул Боргилын Бат-Өлзийн хүрэн морь 4 оноогоор ТАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдааны түрүү Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Нямын Баттөмөрийн хар морь ТАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.

У.Энхмаа

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.