2018 ОНЫ ЧАНСАА ӨНДӨР УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 25 -нд


Монголын уяачдын эв нэгдлийн баяр шинэ жилийн цэнгүүн 2018 оны 12 дугаар сарын 11-нд Улаанбаатар рестораны их танхимд боллоо. Улиран өнгөрч буй 2018 онд уясан хүлэг морьдоо урамтай сайхан хурдлуулж, амжилтаараа бусдыгаа хошуучилсан шилдгүүд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж энэхүү танхимд цуглажээ. Баярын цэнгүүнийг уламжлал ёсоор холбооны тэргүүн нээн үг хэлж, /энэ удаа ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нээсэн/ мэндчилгээ дэвшүүлсний дараагаар чансаагаараа тэргүүлэгсдийн шагналыг гардуулах үйл ажиллагаа өрнөсөн. Ингээд 2018 оны Монгол Улсын чансаа өндөр ууралдаанч хүүхдүүдийг танилцуулъя. 

1. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 4 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг хүртсэн амжилтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын «Говийн ирээдүй» цогцолбор сургуулийн VI ангийн сурагч, “Хүй мандал” гал уяаны уралдаанч Энхбаатарын Төгссайхан 33 оноогоор НЭГДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.
2. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар Төв аймгийн Зуунмод хотын «Хүмүүн» цогцолбор VIII ангийн сурагч8 “Хүй мандал” гал уяаны уралдаанч Далайгийн Мөнхтэмүүжин 23 оноогоор ХОЁРДУГААРТ эрэмбэлэгдлээ.
3. Ардын хувьсгалын 97 жилийн ой8 Үндэсний их баяр наадмаас 2 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 6 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн «Цэцээ гүн» 59 дүгээр сургуулийн IV ангийн сурагч “Морин-Эрдэнэ” гал уяаны уралдаанч Одсүрэнгийн Батбаяр 21 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.
4. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 2 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаар Дорнод аймгийн «Шинэ хөгжил» сургуулийн VI ангийн сурагч “Дорнын унага” гал уяаны уралдаанч Батцэнгэлийн Бат-Эрдэнэ 20 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.


5. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 3 айраг хүртсэн амжилтаар Дундговь аймгийн Хулд сумын бүрэн дунд сургуулийн IV ангийн сурагч, “Шандаст хүлэгч” гал уяаны уралдаанч Алтангэрэлийн Батцэнгэл 19 оноогоор ТАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


6. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 2 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн «Цэцээ гүн» 59 дүгээр сургуулийн VII ангийн сурагч “Түмний эх” гал уяаны уралдаанч Гүндэгмаагийн Отгонбаяр 18 оноогоор ЗУРГАДУГААРТ эрэмбэлэгдлээ.
7. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 6 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн «Цэцээ гүн» 59 дүгээр сургуулийн II ангийн сурагч8 “Тод баясал” гал уяаны уралдаанч Сарантуяагийн Энхбаяр 18 оноогоор ЗУРГАДУГААРТ эрэмбэлэгдлээ.
8. Ардын хувьсгалын 97 жилийн ой,  Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын «Гурван эрдэнэ» сургуулийн IX ангийн сурагч, “Түмний эх” гал уяаны уралдаанч Дашнямын Өлзийбат 17 оноогоор ДОЛДУГААРТ эрэмбэлэгдлээ. 
9. Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн VII ангийн сурагч, “Алтайн хүлэг” гал уяаны уралдаанч Ганзоригийн Мөнх-Оргил 15 оноогоор НАЙМДУГААРТ эрэмбэлэгдлээ.


10. Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн «Цэцээ гүн» 59 дүгээр сургуулийн III ангийн сурагч “Дорнын унага” гал уяаны уралдаанч Пүрэвсүрэнгийн Пүрэвбат 14 оноогоор ЕСДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна