Нэгдүгээр сарын 5-ныг хүртэл улсын цолны тодорхойлолтыг хүлээн авна

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 24 -нд

Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангасан уяачдын тодорхойлолтыг ирэх сарын 5-ны өдрийг хүртэл хүлээн авахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийгдсэн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, эсхүл найман айраг хүртсэн уяачид Монгол Улсын Алдарт, харин зургаан түрүү, эсхүл 12 айраг хүртсэн уяачид Манлай, 10 түрүү, эсхүл 20 айраг хүртсэн уяачид Тод манлай уяач цолны эзэн болно. Тиймээс энэхүү болзлыг биелүүлсэн эрхэм уяачид та бүхэн нэгдүгээр сарын 5-наас урьтаж тогтсон загварын дагуу товч намтраа бичин аймаг, нийслэл, сум, дүүргийн МСУХ-ны тодорхойлолтоо хавсаргаад, түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийнхээ өргөмжлөл, гэрчилгээ, дипломыг хуулбарлан ММСУХ-ны Ажлын албанд ирүүлээрэй. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр Т.Ихбаяр, Л.Батмөнх, Д.Баяраа, Б.Энхболд, Ө.Пүрэвбаатар нар Тод манлай, Б.Лхагва-Очир, Г.Баярцогт, Д.Дэлгэрбаяр, Б.Баянбат, Х.Бадамсүрэн нар Манлай, Г.Ганчулуун, Г.Батболд нар Монгол Улсын Алдарт уяач цолонд тус тус тодорхойлолтоо өгчээ.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна