Б.НОРОВСАМБУУГИЙН ХАЛИУН

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 21 -нд

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг алс баруун хязгаар Увс аймгийн Зүүнговь сумаас зорьж ирсэн Бадарчийн Норовсамбуу халиун шүдлэнгээ аман хүзүүдүүлж, хүрэн халзан даагаа айргийн таваар давхиулан тун ч одтой сайхан наадсан билээ. Дааганаасаа хойш таван удаа уралдан гурав түрүүлж, хоёр аман хүзүүдээд байгаа ирээдүйн түмэн эх халиун шүдлэнг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:
Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Рагчаагийн Мөнхтөрийн унаган адуу.


АМЖИЛТЫН ТОВЧООН:
2017 онд даага:

Увс аймгийн баяр наадамд түрүү
Зүүнговь сумын 90 жилийн ойд түрүү
2018 онд шүдлэн:
Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга”-д түрүү
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд аман хүзүү
Сүхбаатар аймагт болсон Зүүн бүсийн уралдаанд аман хүзүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна