Х.ГАРЬДМАГНАЙН БОР

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 20 -нд

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Хаянхярваагийн Гарьдмагнай бор шүдлэнгээ АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү магнайд давхиулж одтой сайхан наадсан. Бор шүдлэн үрээ эзэндээ шинэ байрны мялаалга болж Монгол улсын Манлай уяач Т.Батзоригийн дүү Т.Батсайхан найзаас нь ирсэн “бэлэг” бөгөөд ийнхүү төрийн баяр наадамд түрүүлснээр Х.Гарьдмагнай уяач улс, бүсийн наадмын зургаан айраг, түрүүтэй болоод байгаа юм. 

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Т.Батзоригийн халтар азарга
Эх: Мөн Т.Батзориг Манлайн Боржигон борын /2007 онд Чойрт түрүүлсэн/ төл бор гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2018 онд шүдлэн: 

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү 
Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд найм

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна