Н.БИЛГЭЭГИЙН ИТГЭЛ ХҮРЭН

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 19 -нд

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн “Партизаны хурд” галын уяач Нямсамбуугийн Билгээгийн хүрэн хязаалан АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 10-аар давхиж, хэдхэн хоногийн дараа Дорноговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд түрүү магнайд хурдлан эзэн хүнээ баярлууллаа. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын унаган адууг Н.Билгээ уяач өөрөө хараагүй ч хурдан хэмээн итгэж авсан учраас Итгэл хүрэн хэмээх нэрийг өгсөн ажээ. Эзэн хүнийхээ итгэлийг алдаагүй Итгэл хүрэнг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Тод манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн унаган адуу.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2016 онд даага: 

«Хангарьд»  бүсийн уралдаанд долоо
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 30
Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд мөн 30 гаргаж давхисан.
2017 онд шүдлэн:
Өвөрхангай аймгийн бүсийн уралдаанд түрүү 
2018 онд хязаалан:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 10
Дорноговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд түрүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.