Ш.МӨНГӨНШАГАЙН ЦАВЬДАР

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 13 -нд

Төрийн их баяр наадам, Их хурд уралдаанд их насны морь түрүүлгэх уяач хүн бүрийн сэтгэлийн чанад дахь мөрөөдлийг биелүүлсэн Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Ш.Мөнгөншагай уяачийн цавьдар хязаалан АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд наймаар давхисан билээ. Цавьдар хязаалан Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Жамбалдоржийн Өлзийсайханы унаган адуу бөгөөд дааганаас эхэлж уягдсанаас хойш том жижиг уралдаанд 26 айрагдаж, түрүүлээд улсын наадмын өмнөхөн шинэ эзэндээ иржээ.  

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Лувсаншаравын Баасансүрэнгийн унаган шарга азарга
Эх: Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Жамбалдоржийн Өлзийсайханы унаган хээр халтар гүү


АМЖИЛТЫН ТОВЧООН:
2016 онд даага: 
Эрдэнэтийн Ирээдүйн хурдад аман хүзүү
Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах уралдаанд айргийн гурав
Хөвсгөл аймгийн баяр наадамд айргийн гурав
Хөвсгөл аймгийн Ирээдүйн түмэн эх уралдаанд /Даваасүрэн гишүүний санаачилсан/ айргийн тав
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 80 жилийн ойн баяр наадамд түрүү
Хөвсгөл аймгийн Тариалан сумын баяр наадамд түрүү
Булган аймгийн Тэшиг сумын баяр наадамд түрүү 
2017 онд шүдлэн:
Архангайн Өндөр-Улаанд болсон баруун бүсэд түрүү
Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах уралдаанд түрүү
Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүү
Хөвсгөл аймгийн Галт суманд болсон бүсийн уралдаанд түрүү
Хөвсгөл аймгийн Тариалан сумын баяр наадамд түрүү
2018 онд хязаалан: 
Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах уралдаанд түрүү
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд болсон бүсийн уралдаанд түрүү
Орхон аймгийн Ирээдүйн хурдад айргийн гурав
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд найм

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.