И.ЗОЛБООТЫН ШАНДАСТ ЗЭЭРД

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 11 -нд

Монгол Улсын Алдарт уяач Искрагийн Золбоотын дааган цагаасаа эхлэн уягдаж сум, орон нутгийнхаа баяр наадам, жижиг уралдаанд долоон удаа түрүүлэн, шүдлэндээ Ханхөхий уулын тахилга, баруун бүсийн уралдаанд айргийн гурваар хурдалж ирээдүйд шандас заан уралдах хүлэг гэдгээ харуулсан Шандаст зээрд хязааланг танилцуулж байна. Энэ жилийн улсын баяр наадамд долоогоор давхисан Шандаст зээрд Булган аймгийн түүхт 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан билээ.

УДАМ, УГШИЛ:
Дорнод аймгийн Хөлөнбуйр адуу
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2016 он даага: 
Баянхонгор аймгийн Жаргалант сумын баяр наадам, Жаргалант сумын Байдраг ахлах сургуулийн түүхт 70 жилийн ой баяр наадамд түрүү
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 70 жилийн ой, Баянхонгор аймгийн төвийн бүсийн уралдаанд түрүү
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын баяр наадамд түрүү
“Номгон хайрханы тахилга” Баянхонгор аймгийн хаврын бүсийн уралдаанд аман хүзүү 
Говь-Алтай аймгийн “Алтайн хурд-2016” баруун бүсийн даншиг наадамд долоо 
2017 он шүдлэн:
Баянхонгор сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой баяр наадам түрүү 
“Хонгорын хурд-2017” Баянхонгор аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүү 
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрдэм-Цогц ахлах сургуулийн 90 жилийн ой, Баянхонгор аймгийн төвийн бүсийн уралдаанд түрүү 
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уяачдын холбооны наадамд түрүү
Ханхөхий уулын тахилга, баруун бүсийн уралдаанд айргийн гурав 
2018 он хязаалан: 
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд долоо 
Булган аймгийн түүхт 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн тав

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.