Б.БАЯРДОРЖИЙН ХЭЭР

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 10 -нд

Өнгөрсөн жил буюу АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд аман хүзүүдэж, Арвайхээрийн 290 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүүлэн улс, бүсийн хоёр айраг эзэндээ авчирсан хээр үрээ өнөө жилийн баяр наадмын хурдан  хязаалангийн уралдаанд хараахан айрагдаж чадалгүй зургаагаар давхилаа. Ховд аймгийн Дарви сумын уугуул, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Балдоржийн Баярдоржийн амжилтын буухиаг үргэлжлүүлсэн хурдан хээрийн амжилтыг эргэн санацгаая.

УДАМ, УГШИЛ:
Эцэг: Тойруулга гаралтай уягдаж байгаагүй монхор хээр азарга
Эх: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Чулууны Гантөмөрийн харуудын угшилтай хар гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2016 онд даага: 

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд болсон овоо тахилгын наадамд хоёронтоо айрагдсан
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд 10 гаргаж давхисан
2017 онд шүдлэн:
Цагаан хөтөлд болсон бэсрэг уралдаанд түрүүлсэн
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд аман хүзүү
Арвайхээрийн 290 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү
2018 онд хязаалан: 
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.