9 түрүү, 11 айргийн эзэн Н.РЭНЧИНДОРЖИЙН УЛААН

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 07 -нд

Сүхбаатар аймгийн баяр наадамд  гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэн, нэг айрагдсан Наваандамбын Рэнчиндоржийн улаан морь Асгат сумын данжаад хүлгүүдийн нэг. Ширээтийн цагаан угшилтай Н.Рэнчиндоржийн унаган цагаан морь анх 1978 онд хязааландаа аймгийнхаа баяр наадамд түрүүлж, амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд 1979 оны өвөл Асгат суманд болсон өвлийн уралдаанд түрүүлж, зун нь сумын наадамд дахин магнайдаа тоосгүй давхиж, хурдан гэдгээ таниулжээ. 
Асгат нутгийн нэрийг өргөсөн аргамаг хүлгийн тухайд Н.Рэнчиндорж агсны хүү Мэргэд овогт СТА, хөгжмийн зохиолч Р.Билэгт: “Миний аавын улаан морь 19 хүртлээ уралдахдаа аймаг, сумдын наадмаас есөн түрүү, 11 айраг хүртсэн. 1979 оны өвөл Асгат суманд болсон өвлийн уралдаанд түрүүлэхдээ хойд хөлд нь төмөр утас орооцолдчихсон байсан. Мөн 1990 оны зун “Монгол адуу” нийгэмлэгээс  хурдыг нь хэмжихэд 19 настай их морь гараанаас 45, газрын дунд 90, барианд 60 миллтэй орж ирж байсан түүхтэй. 
Тэр жил (1990 онд) Сүхбаатар аймагт “Монгол адуу” нийгэмлэг Адъяа даргатайгаар байгуулагдаж  манай цагаан моринд “Ажнай” цол хүртээсэн юм. “Ажнай”цолоо авснаас хойш өвөл нь нэг түрүүлж, зун нь аймгийн 50 жилийн ойд аман хүзүүдээд, Алтан овооны анхны их тахилгад айргийн гуравт хурдалж цолоо батлан шуугиулж байлаа” хэмээсэн юм.


АМЖИЛТЫН ТОВЧООН:
Сүхбаатар аймгийн баяр наадамд үзүүлсэн амжилт

- 1978 онд хязаалан түрүү
- 1981 онд их насны морь түрүү
- 1982 онд их насны морь айргийн  тав
- 1983 онд их насны морь түрүү
- 1986 онд их насны морь аман хүзүү
- 1990 онд их насны морь аман хүзүү  
Сумын баяр наадамд үзүүлсэн амжилт
- 1979 онд Асгат сумын баяр наадамд түрүү
- 1985 оны Баяндэлгэр сумын  60 жилийн ойд түрүү

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.26.194.227

    ХОВОР ТОХИОХ АДУУ БАЙНА. ЁСТОЙ Л ГУУРСТАЙ БАЙСАН БРЛОВ УУ. УЛСЫН НААДАМД ИРЖ БАЙГААГҮЙ ЮМ УУ.

    Reply