ММСУХ-ны “МОНГОЛ УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 05 -нд

Дөмөг сайн морьдынхоо хатан туураар 
Дөрвөн их далайг цалгиулж 
Таван уудам тивийг доргиож 
Тугийн зэв шиг шулуун зоригоороо 
Тусгаар тогтнол, түүх соёлоо 
Туурайн хүлгийнхээ зоон дээр тунхагласан 
Эзэн богд Чингис хааныхаа гал голомтыг 
Энэ цагт мандаан бадрааж яваа 
Эрдэм төгс уяачид, унаач хүүхдүүд, хурдан морины зүтгэлтнүүд та бүхний шинэ жилийн цэнгүүн 2018 оны 12 дугаар сарын 11-ны 18.00 цагт “Улаанбаатар” зочид буудлын Их танхимд болно. 
Хадаг, жудаг хоёртоо 
Хамаг Монголынхоо шүтээн морин эрдэнээ дээдэлсэн
Өвөг дээдсийнхээ үлдээсэн 
Өв их эрдэнэ хурдан морь уях соёлоо 
Өнө хойчдоо хүргэх эрхэм тангарагтай эрхэм уяачид та бүхнийг ММСУХ-ны уяачдын шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 
“Монгол уяач” шинэ жилийн цэнгүүнийг орон даяар “СҮЛД HD”-тв шууд дамжуулан хүргэнэ.
Холбогдох утас: 88081116, 99087124

ММСУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна