Ц.ДАМДИН-ЯДАМЫН ЦООХОР

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 04 -нд

Өнгөрсөн жил буюу АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд наймаар давхисан цоохор үрээ өнөө жилийн баяр наадамд айргийн гуравт хурдлан уясан эзэндээ төрийн наадмын анхны айргийг амсууллаа. Увс аймгийн Тэс сумын уугуул Цогт-Очирын Дамдин-Ядам багын найз Монгол Улсын Манлай уяач Дайдийхүүгийн Баярааг дагаж энэ салбарт “урваад” удаагүй ч ийнхүү төрийн наадмаас анхны айргаа хүртээд байна. 

УДАМ, УГШИЛ:
Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Доноодойн унаган адуу
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2017 онд шүдлэн:

АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд найм
Ханхөхийн тахилга, баруун бүсийн уралдаанд долоо
2018 онд хязаалан:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.