Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяач цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг хүлээн авч байна

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 21 -нд

Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдсан шигшмэл болон бүсийн уралдаанд морио уралдуулж түрүү, айраг хүртэж “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, улсын цолонд тодорхойлогдох уяачид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
 • Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяач цолны болзол хангасан уяачийн товч анкет /загварын дагуу/ / mrtd.gov.mn/upload/files/anket_shagnal.docx Анкетийг эндээс татаж авна уу/
 • Аймаг, нийслэл, сум, дүүргийн Монголын Морин Спорт Уяачдын Холбооны салбар холбооны тодорхойлолт 
• Түрүүлж, айрагдсан морьдын өргөмжлөл, гэрчилгээ, дипломын эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбарыг Монголын Морин Спорт Уяачдын холбооны ажлын албанд ирүүлнэ үү.
Утас: 99087124
ММСУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна