Баян сумын хурдан хүлгүүд буюу Их шавь угшлын адуу

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 21 -нд

1910-1920-иод оны үед одоогийн Төв аймгийн Баян, Авдарбаян, Сэргэлэн сумын нутагт үүсэн бүрэлдсэн жижиг боловч хүчтэй угшлыг Ар халхын зартай баян Наваанмөрийн Пад Галшар, Боржигон, Баянцагаан болон нутгийн адуунууд дундаас өөрийн оюун ухаан, хөрөнгө чинээ, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд гаргаж авсан гэж үзэж болно. 
Энэ үеийн наадмын цуваа бүрэн олддоггүй ч биднийг хүртэл уламжлан ирсэн бичгийн мэдээгээр энэ хүн зөвхөн улсын наадмаас таван түрүү, зургаан айраг авсан байна. Түүний Их, Бага хоёр хүрэн азарга нь Төв халхын нэрт хурдан хүлгүүд бөгөөд тэднийг залгаж Санжаабүрэгийн цавьдар азарга улсын наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан юм. Түүний үр Шийтэрийн зээрд азарга улсын наадамд долоо уралдахдаа дөрөв түрүүлж, гурван удаа аман хүзүүдсэн нь Монголын хурдан морины уралдааны түүхэн дэх дээд амжилт юм. 
Их шавийн угшлаас Шоононгийн буурал хээр, Зайсан ламын хээр, Сүрэн хиагийн хээр, Сүрэнжавын халзан зэрэг морьд, Мөрийн Чулууны хээр азарга гэхчилэн зартай хурдан хүлгүүд төрснийг дурдах нь зүйтэй байх. ХХ зууны 1960-1970 оны үеэс бүдгэрсэн энэ угшлын сүүлчийн хурд нь Балжингийн Алтангэрэлийн ухаа азарга, ухаа морьд юм. Энэ азарга, морьд 1964, 1965 оны улсын наадамд айрагдацгааж байлаа. 
Хурд чуулсан тус сумын уяачид хувьсгалын эхний жилүүдээс өнөөдрийг хүртэлх хугацаанд улс, бүсийн уралдаан наадмаас 100 гаруй айраг, түрүү хүртэж уугуул нутгийнхаа нэрийг цуурайтуулжээ.
УЛСЫН НААДАМД ТҮРҮҮЛЖ, АЙРАГДСАН МОРЬДЫН ЖАГСААЛТ
АЗАРГА 

1933 он: Н.Падын цавьдар хүрэн аман хүзүү
1935 он: Н.Падын зээрд түрүү
1937 он: Н.Пүрэвийн хээр айргийн тав
1938 он: Н.Падын хүрэн түрүү
1940 он: М.Чулууны хар хээр айргийн тав
1942 он: Ц.Жанчивдоржийн хээр айргийн гурав
Л.Санжийн хээр айргийн тав
1943 он: М.Чулууны хээр түрүү
М.Даваагийн саарал айргийн дөрөв
Б.Цэндсүрэнгийн хүрэн зээрд айргийн тав
1945 он: Н.Пүрэвийн хээр айргийн дөрөв
Б.Даваагийн саарал айргийн тав
Б.Дугарсүрэнгийн шарга аман хүзүү
1948 он: О.Санжаабүрэгийн цавьдар түрүү
М.Чулууны улаан хээр айргийн дөрөв
Б.Дамбын хүрэн айргийн тав
1949 он: О.Санжаабүрэгийн цавьдар аман хүзүү
1950 он: О.Санжаабүрэгийн цавьдар түрүү
Ж.Дамдинжавын хонгор халзан аман хүзүү
1951 он: О.Санжаабүрэгийн зээрд айргийн гурав
1952 он: О.Санжаабүрэгийн цавьдар түрүү
1953 он: Ж.Дамдинжавын хонгор түрүү
О.Санжаабүрэгийн цавьдар айргийн дөрөв
1954 он: Ж.Шийтэрийн цавьдар аман хүзүү
1955 он: Ж.Дамдинжавын хонгор айргийн гурав
1956 он: Ж.Шийтэрийн зээрд түрүү
1957 он: Ж.Шийтэрийн зээрд аман хүзүү
1958 он: Ж.Шийтэрийн зээрд түрүү
Ж.Дамдинжавын хонгор айргийн дөрөв
1959 он: Ж.Шийтэрийн зээрд аман хүзүү
1960 он: Ж.Шийтэрийн зээрд түрүү
1962 он: Ж.Шийтэрийн зээрд түрүү
ИХ НАС
1925 он: Н.Падын зээрд халзан айргийн гурав
1932 он: Б.Даваагийн хээр түрүү
1933 он: Я.Ичинноровын зээрд түрүү
1934 он: Г.Очирын буурал хээр айргийн гурав
1935 он: Г.Очирын буурал хээр түрүү
1936 он: Г.Очирын буурал хээр айргийн тав
1943 он: Сүрэнгийн хээр айргийн гурав
1944 он: Б.Дугарсүрэнгийн хар аман хүзүү
Б.Батын зээрд халзан айргийн тав
1945 он: Б.Дугарсүрэнгийн хар түрүү
Ж.Дамдинжавын сартай хонгор аман хүзүү
1946 он: Ж.Сүрэнгийн хээр айргийн тав
1947 он: Б.Дугарсүрэнгийн хар түрүү
Т.Лувсанбалдангийн хар айргийн дөрөв
1949 он: Н.Базарвааний бор түрүү
Б.Рэгжийбуугийн зээрд аман хүзүү
1952 он: Б.Дамбын улаан бор айргийн тав
1956 он: н.Наваанзундуйн хүрэн айргийн гурав
1961 он: н.Наваанзундуйн сартай хүрэн айргийн тав
2001 он: Г.Чулуунбатын бор айргийн дөрөв
СОЁОЛОН
1935 он: Я.Гомбожавын улаан буурал түрүү
1944 он: Б.Дугарсүрэнгийн шарга аман хүзүү
1945 он: Ч.Дэндэвцэрэнгийн хул түрүү
Ю.Гэндэнлхүндэвийн хүрэн айргийн гурав
Ж.Дамдинжавын хонгор айргийн дөрөв
1946 он: Ц.Чойжилсүрэнгийн хар түрүү
С.Даваагийн саарал айргийн дөрөв
С.Гочоодоржийн хул айргийн тав
1947 он: Л.Цэрэндоржийн улаан хээр түрүү
С.Даваагийн хүрэн алаг айргийн гурав
Л.Цэдэвийн хонгор айргийн дөрөв
Н.Базарвааний хээр айргийн тав
1948 он: Д.Дамбын бор алаг айргийн гурав
1950 он: П.Лувсанбалдангийн хээр түрүү
А.Дашгэндэнгийн улаан буурал айргийн тав
1953 он: Г.Рэнцэнгийн цавьдар зээрд айргийн гурав
Н.Базарвааний хар халтар айргийн төв
1954 он: Ж.Дамдинжавын зээрд аман хүзүү
Г.Лувсанцэрэнгийн хээр айргийн гурав
1957 он: А.Дашгэндэнгийн шарга айргийн гурав
Ц.Баянсүрэнгийн хар айргийн тав
1959 он: н.Гэндэнжавын сартай хээр айргийн дөрөв
Д.Пүрэвсүрэнгийн хонгор айргийн тав
ХЯЗААЛАН
1934 он: Н.Падын хүрэн айргийн дөрөв
Я.Ичинноровын улаан бор айргийн тав
1943 он: М.Гомбосүрэнгийн хул айргийн дөрөв
1944 он: Ж.Сүрэнгийн хар хээр түрүү О.Санжаабүрэгийн цавьдар зээрд айргийн гурав
1945 он: Н.Падын цоохор аман хүзүү
1946 он: П.Цэдэвийн хонгор
1947 он: Г.Цэрэндоржийн хар айргийн тав
Ё.Цэвэгдоржийн хар халтар айргийн дөрөв
Ш.Батсүхийн хар айргийн тав
1948 он: Ш.Дамдингийн хар халзан айргийн тав
1950 он: Ж.Дамдинжавын хонгор түрүү
1953 он: Н.Дамдингийн хар ногоон түрүү
Н.Баттулгын хул аман хүзүү
Д.Дамдинжавын зээрд айргийн гурав
1954 он: Б.Рэгжийбуугийн хар айргийн тав
1963 он: Ш.Доржвоогийн зээрд аман хүзүү
1971 он: Б.Гэцэлийн цагаан загал аман хүзүү
2006 он: Ж.Довдонбалжирын саарал айргийн гурав
ШҮДЛЭН
1936 он: н.Гомбосүрэнгийн хээр аман хүзүү
1937 он: Э.Цэндсүрэнгийн зээрд айргийн гурав
Ц.Лувсанчойндонгийн хээр айргийн дөрөв
1939 он: П.Гочоодоржийн хээр айргийн дөрөв
1944 он: Н.Падын ногоон түрүү
Ц.Жанчивдоржийн хар айргийн тав
1946 он: Ц.Лувсанчойндонгийн зээрд айргийн гурав
1949 он: П.Лувсанбалдангийн хээр аман хүзүү
Л.Шагжийн зээрд халзан айргийн гурав
1950 он: Ж.Насанбатын хүрэн аман хүзүү
1956 он: н.Сүрэнжавын зээрд халзан түрүү
1965 он: Ё.Лувсаншаравын зээрд халзан айргийн дөрөв
2003 он: П.Энхмөнхийн хар аман хүзүү
2004 он: М.Энхболдын хул түрүү
2005 он: Ж.Довдонбалжирын саарал айргийн тав
ДААГА
1936 он: Б.Цэндсүрэнгийн зээрд айргийн тав
1967 он: Н.Жамцын хээр айргийн тав
1944 он: Ч.Даваашгийн халтар алаг айргийн гурав
1945 он: Ц.Жамбын сартай цавьдар түрүү
1946 он: Д.Чүлтэмрэнцэнгийн зээрд халзан айргийн тав
1947 он: Л.Шархүүгийн ногоон түрүү
1948 он: П.Лувсанбалдангийн хээр аман хүзүү
1949 он: Ж.Дамдинжавын хонгор айргийн гурав
1950 он: Ж.Дамдинжавын хонгор айргийн гурав
1951 он: Т.Лувсанцэрэнгийн хонгор айргийн тав
1953 он: М.Жамцын хүрэн зээрд айргийн тав
1954 он: Д.Ёндонгийн хүрэн айргийн дөрөв
1956 он: н.Лувсанчүлтэмийн хар айргийн гурав
1957 он: Р.Алтангэрэлийн хонгор айргийн тав
1962 он: Г.Найданжавын хээр айргийн тав
2002 он: П.Энхмөнхийн хар түрүү

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна