​Г.ХАДХҮҮГИЙН ДӨЛГӨӨН ХАР​

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 20 -нд

Номхон дөлгөөн зангаараа Дөлгөөн гэх нэрийг олсон хар соёолон шүдлэн, хязааландаа улсын баяр наадамд давхисан ч хараахан айрагдаж эзэн хүнээ баярлуулж чадаагүй. Тэгвэл энэ жил АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн тав, Эрдэнэтийн 40 жилийн ой, Төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхин уясан уяач, унасан хүүхэд, үзэгч олноо баясгасан билээ. Төрийн наадмын хишигт Дөлгөөн харыг уншигч танд танилцуулъя.     

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн Алдарт уяач Э.Доржрагчаагийн адууны угшилтай зээрд азарга /эхийнхээ гэдсэнд ирсэн зээрд унага/  
Эх: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Цэдэндоржийн Гончигийн унаган саарал гүү / саарал гүүний эцэг Хэнтий угшилтай азарга, эх нь Өвөрхангайн гүү/


АМЖИЛТЫН ТОВЧООН:
2017 онд хязаалан: 

Төв аймгийн баяр наадамд түрүү
Багануурт болсон Төвийн бүсийн уралдаанд долоо
2018 онд соёолон: 
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний баяр наадамд айргийн тав
Эрдэнэт хотод болсон Төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.