Сумын Алдарт уяач П.Жаргалсайхан: ӨВӨГ ДЭЭДСИЙН БУЯН ОЛОН ТҮМНИЙ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР САЙХАН АДУУ ЦУГЛУУЛЖ ЧАДСАН
Сэтгүүлч Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, IV багийн харьяат, сумын Алдарт уяач Пүрэвдоржийн Жаргалсайханыг уншигчидтайгаа уулзуулж байна. 1959 оны хавар Шунхлайд хэмээх газар төрсөн тэрээр "Онц тээвэрчин", ХХАА-н Тэргүүний ажилтан, "Олимпийн алдар" одон, сумын заан цолтой нэгэн.
-Уулзсан эрхмүүдийн ихэнх нь удам дамжсан уяачид байгаа учраас ярилцлагаа таны удам судраас эхэлье?
-Миний аав Пүрэвдорж 1911 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. Энэ нутагт ирж суурьшин сангийн аж ахуйд ажиллаж байхдаа морь уяж, сум орон нутгийнхаа наадамд морь уралдуулдаг байсан юм билээ. Аавын буурал морь сумын наадамд айрагдсаныг гэрчлэх гэрчилгээ, сайшаалын үнэмлэх байдаг. Миний аав “цагаан” Дугар, Цэдэндамбаа, С.Гэсэрваань, Дүйсээ гээд энэ нутгийн мундаг уяачидтай морио уяж уралдуулж байсан.
-Таны хувьд эрийн гурван наадмын хоёроор нь нааддаг. Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?
-Залуудаа барилдаж, сумандаа таван удаа шөвгөрсөн. Сумын заан цолыг спартакиадаар авч байсан юм.
-Тэгвэл морь уях тухайд...?
-Ерээд оны сүүл, 2000 оны эхэн үеэс л адуужсан даа. Өвөг дээдсийн буян, олон түмний дэмжлэгтэйгээр сайхан адуу цуглуулж чадсан гэж боддог. Хурдан хонгор азаргатай Даваасүрэн гэж миний үеийн сайхан уяач байлаа. Уулзсан хүмүүс ярьж л байгаа байх.
-Ярьж байна аа. Тэдний адуу нэлээд тарсан бололтой юм?
-Улсын наадамд аман хүзүүдсэн Одон хонгор гэж сайхан азаргатай. Даваасүрэн улсын наадмаас нэлээд хэдэн айрагтай шүү. Сайхан нааддаг байсан юм. Аав минь өндөр настай байсан болохоор намайг цэргээс халагдахад бурхан болчихсон. Тэгээд аймгийн Алдарт уяач Лхасүрэн гуай, Александр гуай, Даш гуай, Дүйсээ гуай, Одон хонгорын эзэн Даваасүрэн, уяачдын холбооны дэд тэргүүн Эрдээхүү нарын нутгийн уяачдыг даган морь уяхад суралцсан даа. Улсад хоёр очоод хоёр удаа айргийн тавд хурдалсан Дэжид гуайн халзан азарганы удмын халзан үрээ анх авч азарга тавьсан юм. Түүний маань төл хүрэн унага гарч, хязааланд нь сумынхаа наадамд аман хүзүүдүүлж байлаа. Тэр бол миний анхны айраг. Хүрэн үрээ маань дараа нь хоёр ч айрагдсан. Хойтон жил нь соёолондоо сумынхаа наадамд аман хүзүүдээд, дараа нь хаврын уралдаанд гурваар давхисан. Түүний дараа халзан азарганы төл сайхан хүрэн морь гарч энэ хавийн сумдын уралдаанд таван удаа айрагдсан. Хүрэн морийг багаас нь уясан ч төдийлөн амжилт гаргаагүй. Эсхүл би уяаг нь олдоггүй байсан юм уу. Харин бүдүүрснээсээ хойш гайгүй сайн давхиж, Тэжээлийн үйлдвэрийн ойд аман хүзүүдээд, Эрдэнэ, Баяндэлгэр суманд тус бүр хоёр айрагдсан. Гэхдээ түрүүлж байгаагүй ээ.
-Даваасүрэн найзаасаа үрээ, байдас авсан л байх?
-Авалгүй яах вэ. Даваасүрэнгийн адууны хонгор үрээгээр азарга тавьж адуугаа сайхан сэлбэсэн. Тэр хонгорын төлүүд их сайхан томируун төрдөг байсан. Өөрийг нь ч уяж байлаа. Нэг аман хүзүүдэж, нэг тавласан байх. Төл Мөлүү хонгор нь хоёр удаа гуравлаад, нэг удаа тавласан. Одоо 17 настай азарга бий. Мөн Хэнтий аймгийн Батноров сумаас зээрд азарган үрээ авч цус холдуулсан. Би ер нь азаргаар цус сэлбэдэг. Гэхдээ эрлийз адуу байхгүй ээ. Монгол адуугаа өөр хооронд нь хольж сайжруулж байна.
-Дан монгол адуугаар наадахад бэрх болж байх шиг?
-Харин тийм ээ. Хэнтийн Мөрөнгийн гаралтай хонгор халзан азарга мөн авч хоёр түрүүлгэн, нэг айрагдуулсан юм байна. Баяндэлгэр сумын 80 жилийн ойд түрүүлээд, Эрдэнэ сумын 80 жилийн ойд таваар давхисан. Дээр ярьсан Норов зээрдийн угшилтай азарга маань мөн Баяндэлгэрийн 80 жилийн ойд айргийн дөрвөөр давхиж байсан. Түүний төл, хүүдээ өмчинд өгсөн зээрд азарга шүдлэндээ Баяндэлгэрт түрүүлээд, хавчиг азарга Баян суманд аман хүзүүдэж, Эрдэнэдээ хоёр удаа айрагдсан.
-Хүү бас морь уях уу?
-Уяна аа. Миний хоёр хүүг Даваадалай, Далайцэрэн гэдэг. Хоёулаа морь уяна. Даваадалай нь сумын Алдарт уяач цолтой. Одоохондоо бид Баян, Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ зэрэг дөрвөн сумандаа л наадаж байна. Алсдаа хүүхдүүд гарч наадах байлгүй.
-Таны хувьд хамгийн сайхан наадсан нь хэдэн он бэ?
-2003 он. Тэр жил Норов зээрд Баяндэлгэрийн 80 жилийн ойд азарганд дөрөвлөөд, хонгор халзан маань шүдлэнд түрүүлж байсан юм. Дараа нь очоод хонгор халзан нь азарганд түрүүлж, зээрд үрээ шүдлэнд түрүүлсэн. 2014 онд хүү маань Норов зээрдийнхээ төл саарал үрээг Баян сумын 90 жилийн ойд айрагдуулсан. Олон газрын уяачид цугласан тэр наадмаас манай сум гурван айраг хүртсэний нэгийг миний хүү авсан юм.
-Монгол наадмын торгон ногоон дэвжээг чимж буй удамт уяачдад амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна