​Б.Махбалын ЗЭЭРД​

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 15 -нд

Ховд аймгийн Чандмань сумын уугуул, “Хүй мандал” галын уяач Бадамын Махбалын зээрд даага АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт хурдлаад, давхар уяагаар Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн билээ.
Олон ястны өлгий Ховд нутгийнхаа нэрийг өргөн сүүлийн жилүүдэд одтой наадаж буй түүний Сүхбаатар аймгийн Уулбаян сумын угшилтай зээрд халзан морь төрийнхөө наадамд 17-д давхиад давхар уяагаар хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсныг морь сонирхогчид санаж буй биз ээ. Энэхүү халзан морь 2015 онд ММСУХ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан бүсийн уралдаанд соёолон морь айргийн тавд хурдалж байсан юм. Ийнхүү Б.Махбал төрийн зарлигт наадмаас дөрвөн айраг хүртээд байна.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна