Я.Содбаатарын ХАР

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 15 -нд

Өнгөрсөн жилээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, үндэсний их баяр наадамдаа өөрийн нэр дээр уралдуулах болсон Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, УИХ-ын гишүүн Я.Содбаатар өнөө жилийн улсын баяр наадамд эрлийз бага насны ангилалд хонгор даагаа түрүүлгэж, хар даагаа тавлуулж одтой сайхан наадсан. Он гарсаар гурав уралдаж гурав айрагдаад байгаа хурдан хар дааганы удам угшлыг уншигч танаа танилцуулахад ийм байна. 

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Монгол Улсын Тод манлай уяач Билэгдэмбэрэлийн Шавартуу азарганы төл 
Эх: Данзанням гуайн хүрэнгийн удмын хүрэн гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2018 онд даага:

-“Ирээдүйн түмэн эх” уралдаанд айргийн тав
- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав
- Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна