Б.Батсуурийн ХЭЭР

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 14 -нд

Төв аймгийн Борнуур сумын уугуул Баярмагнайн Батсуурийн АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз бага насны ангилалд айргийн дөрөвт хурдалсан хээр дааганы удам угшил, амжилтыг танилцуулж байна. Хээр даага нохой жил гарсаар дөрөв уралдсанаас нэг түрүүлж, хоёр айрагдаад байгаа шинэ цагийн хурдан хүлэг юм.    

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн араб том бор азарга
Эх: Мөн Д.Онон Тод манлайн хээр гүү / Их хурдад аман хүзүүдсэн Энхсүхийн хонгор халзан азарганы төл/
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2018 онд даага:

- Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд болсон 1000 долларын бооцоот уралдаанд долоо
- Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн дааганы уралдаанд түрүү
- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
- Эрдэнэт хотод болсон төвийн бүсийн уралдаанд айргийн гурав

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна