Б.Нямжавын ЗЭЭРД

Төрийн наадамд их насны морьд айрагдуулж байсан өвөөгийнхөө залгамж халаа болж, түмнээ цэнгүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжав морь уясан 10 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэн өнөө жил улс, бүсийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг авсан билээ. АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз дунд насны ангилалд айргийн тавд давхиад, давхар уяагаар Орхон аймагт болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан Б.Нямжавын зээрд үрээний амжилтыг танилцуулъя. 

УДАМ, УГШИЛ:
Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу  
Эцэг: Араб хээр халзан азарга
Эх: Улсад аман хүзүүдсэн халзан морины удмын зээрд гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2018 онд хязаалан:

- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав
- Орхон аймагт болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна