Л.Ганболдын хүрэн халзан

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 06 -нд

Хоймор нутаг Хөвсгөл аймгийнхан сүүлийн жилүүдэд улсын наадам, бүсийн уралдаанд айраг, түрүү алдахгүй авч хурдан хүлгийн хийморь сүлдэд ивээгдэх болсныг гэрчилж тус аймгийн Засаг  дарга Лхагвасүрэнгийн Ганболдын хүрэн халзан үрээ үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны ангилалд айргийн дөрөвт хурдаллаа. Наадмын дараа Эрдэнэтэд болсон төвийн бүсэд давхар уяагаар уралдан айргийн гуравт хурдалсан шинэ цагийн адуу Хүрэн халзанг танилцуулъя.  

УДАМ, УГШИЛ: 

Эцэг: Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Лхагвын Батмөнхийн хар азарга  
Эх: Сүхбаатар аймгийн угшилтай хүрэн гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд даага:
- АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр наадамд 12
2018 онд шүдлэн үрээ:
- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
- Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд айргийн гурав

Тод магнай сэтгүүл №100, 2018 он



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна