Уралдаанч Э.Итгэлт: МОРЬ УНАХЫН ХАМГИЙН ГОЁ НЬ ТАРЛАХ

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 05 -нд

-Хэдэн настай билээ. Хэд дэх жилдээ хурдан морь унаж байгаа вэ?
-Энэ  жил 11 настай. Таван жил морь унаж байгаа. Зургаатайгаасаа морь унаж сураад, найман наснаасаа хурдан морь унасан. Морь унахыг манай уяач Энхтайван ах зааж өгсөн. Анх хамаатныхаа Сугараа гэж хүний морийг унадаг байлаа.
-Энэ баяр наадамд хэдэн морь унаж байгаа вэ?
-Өмнө би зөвхөн морио тарлуулдаг байсан. Энэ жил анх удаа улсын баяр наадамд уралдаж, азарга, их нас, соёолон, эрлийз даага гээд дөрвөн нас унаж байгаа.  
-Улсын наадамд анх удаагаа уралдаад унасан үрээгээ айргийн гуравт хурдлуулсан болохоор баяртай байгаа биз дээ?
-Үнэхээр баяртай байна. Миний уралдсан наадмуудаас энэ жилийн энэ уралдаан хамгийн сайхан нь болж байна.  
-Улсын наадамд ирэхээсээ өмнө хаана уралдсан бэ?
-Хөтөлд уралдаад, тэгээд улсын наадамд ирж байна.  
-Уралдаанч болоод хэдэн айраг, түрүүтэй болсон байна вэ? 
-Улсын наадам, төвийн бүсийн уралдаан, Их хурд, 1000 болон 500 долларын бооцоот уралдаанд  морио айрагдуулсан.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг билээ? 
-Би 59 дүгээр сургуулийн зургадугаар ангид сурдаг.  
-Морь унахын юу нь гоё байдаг вэ?
-Тарлах нь хамгийн гоё. 
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийнх нь уралдаанд амжилт хүсье.  

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна