Б.Батсайханы ЯГААН ХАЛЗАН

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 02 -нд

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Б.Батсайхан АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны ангилалд  ягаан халзан соёолонгоо долоогоор давхиулж, хэдхэн хоногийн дараа Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлуулсан. Хязаалангаасаа уягдаж эхэлсэн Ягаан халзан соёолон улсын наадамд хоёр удаа, бүсийн уралдаанд гурван удаа уралдсанаас айрагт давхисан нь зүүн бүсийн уралдаан юм. 

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Тойруулгын Шонхорын төл бор азарга. /Бор азарганы эх нь араб гүү/ 
Эх: Монгол Улсын Манлай уяач Г.Ухна агсны халиун азарганы удамтай халиун гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2017 онд хязаалан:

- АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөв /хасагдсан/ 
- “Их мандал-2017” говийн бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд уралдаж найм
- Багануурт болсон “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдааны эрлийз дунд ангилалд найм
2018 онд соёолон:
- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд долоо 
- Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд айргийн гурав

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна