Б.Ганхөлөгийн ЯНЗАГА ХУЛ

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 01 -нд

Тод манлай уяач Гаваагийн Батхүүгийн хөвгүүд болох Б.Ганхөлөг, Б.Ганбат нар алдарт Толин хул, Соёмбо хүрэн азарганы төлүүдийг уяж сойн, уяач аавынхаа удмыг залгуулж буй. Тухайлбал,  АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дээд насанд зургаагаар давхисан  Б.Ганхөлөгийн хул азарганы эцэг нь Соёмбо хүрэн, эх нь Толин хулын төлийн төл хул гүү. Хул азарганы дүү хул азаргыг түүний дүү Б.Ганбат уяж сойн, наадмын дараа Дорноговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд айргийн гуравт давхиулсан билээ. Б.Ганхөлөгийн хул азарганы тухайд өнгөрсөн жил улсын баяр наадамд ялгалтаар хасагдсан учраас энэ жил эрлийзэд мордуулсан аж.  ММСЗУХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай Б.Ганхөлөгийн нэртэй хурдан хүлгүүд дөрвөн жилийн өмнөөс улс, бүсэд  хурдлах болсоор тэрээр аймгийн Алдарт уяач цолны болзол хангаад байгаа юм. 

УДАМ, УГШИЛ:
Тод манлай уяач Г.Батхүүгийн унаган адуу. 
Эцэг: Соёмбо хүрэн азарга
Эх: Толин хулын төлийн төл хул гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2017 онд зургаатай: 

- “Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд айргийн тав
- Хөвсгөл аймагт болсон хангайн бүсийн уралдаанд айргийн гурав
2018 онд долоотой:
- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд зургаа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.