Ч.Цэрэнбатын хул

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 31 -нд

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Ч.Цэрэнбат нохой жилийн босгон дээр хүртсэн Монгол Улсын Алдарт уяач цолоо АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамдаа эрлийз дээд насны айргаар мялаалаа. Эзэн хүнийхээ цолыг төрийн наадмын айргаар мялаасан хурдан хүлэг улсын наадам, бүсийн уралдаанд гурван удаа мордсоноос хоёр түрүү, нэг айраг аваад байгаа юм. 

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Сэлэнгэ аймгийн Мандал /Зүүнхараа/ сумын уяач Баяраагийн ирланд азарганы төл хээр азарга 
Эх: Баяраагийн унаган гүүний төл хонгор гүү  
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2017 онд хязаалан: 

- Сэлэнгэ аймагт болсон бүсийн уралдаанд дунд ангилалд түрүү
2018 онд соёолон:
- Дүнжингаравын хурд-2018 уралдаанд түрүү
- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд  айргийн тав
- “Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн уралдаанд түрүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна