С.Лувсанбалдангийн ЛУУ ХАЛТАР

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 30 -нд

Уясан эзнээ Тод манлай уяач цолонд хүргэсэн Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Сундуйн Лувсанбалдангийн хурдан халтар азарга өнөө жил есөн настай. Хязаалан цагаасаа хойш төрийн зарлигт наадмуудаас 14 айраг, түрүү хүртээд буй Луу халтар шинэ цагийн адууны шандсыг гайхуулагч цөөн хүлгүүдийн нэг юм. Халтар азарга өнөө жилийн тухайд хаврын бүсийн “Дүнжингаравын хурд” уралдаанд хараахан айрагдаж чадалгүй долоод хурдлаад, төрийнхөө наадамд айргийн дөрөвт давхиж, давхар уяагаар хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн билээ.

УДАМ, УГШИЛ:
Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу
Эцэг: Резви дуудлагатай Англи Кабардин халтар азарга 
Эх: Сүхбаатар эхтэй Самдангийн хүрэн азарганы төл хээр гүүАМЖИЛТЫН ТОВЧООН:

2012 онд шүдлэн:
- Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд түрүү 
- Хүдэрийн сангийн аж ахуйн ойд түрүү
2013 онд хязаалан: 
- АХ-ын 92 жилийн ой, үндэсний их баяр наадамд ес
- Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
2014 онд соёолон:
- АХ-ын 93 жилийн  ой, үндэсний их баяр наадамд айргийн гурав
- Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв 
2015 онд хавчиг: 
- Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв
- АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын айргийн гурав  
- Өвөрхангай аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
- ММСУХ-ны 20 жилийн ойд айргийн дөрөв
2016 онд долоотой:
- “Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
- АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв
- Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүү
2017 онд наймтай:
- “Дүнжингаравын хурд -2017” хаврын төвийн бүсийн уралдаанд зургаа 
- “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хаврын хангайн бүсийн уралдаанд зургаа 
- АХ-ын  96 жилийн  ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав
- “Их мандал-5” говийн бүсийн уралдаанд аман хүзүү
2018 онд естэй:
- “Дүнжингаравын хурд -2017” хаврын төвийн бүсийн уралдаанд долоо
- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв
- Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.