Уралдаанч А.Болд-Эрдэнэ: ЭХНИЙ МОРЬТОЙ ШИРҮҮН УРАЛДААД АМАН ХҮЗҮҮДЧИХЛЭЭ

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 26 -нд

Миний дүү өөрийгөө танилцуулаарай?
- Намайг Амарсанаагийн Болд-Эрдэнэ гэдэг. Баянзүрх дүүргийн 81-р сургуулийн 6а ангийн сурагч. Хэдтэйгээсээ морь унаж байгаа вэ?  
-Дөрвөн настайдаа морь унаж сураад, зургаатайгаасаа хурдан морь унаж байгаа. Морь унана гэдэг монгол түмний өв соёл, ёс заншил. Ийм учраас би морь унах дуртай.    
Ийм жаахандаа морь унаж сураад мундаг юм аа. Хэн морь унахыг зааж өгсөн бэ?  
-Өвөө маань надад морь унахыг зааж өгсөн. Манай ээжийн аав байгаа юм. Завхан аймгийн Алдарт уяач Шар гэж хүн бий. 
Уяач өвөөгийнхөө хурдан морийг унадаг уу?  
-Үгүй. Манай өвөө Завхан аймагтаа байдаг. Би энд өөр хүний морь унадаг юм. 
Сая морио аман хүзүүнд давхиуллаа. Айрагдана гэдэгт нь хэр итгэлтэй байсан бэ?
-Өглөө уралдааны өмнө уяач маань “Морио сайн унаарай” гэж захисан. Уг нь түрүүлэх санаа зөндөө байлаа, эхний морьтой ширүүхэн уралдаад аман хүзүүдчихлээ. Тэглээ ч гэсэн морио аман хүзүүнд хурдлуулсан гэхээр гоё байна.  
Наадмын өмнөх өдрүүдэд морь унасан уу? 
-Азарга хойгуур, их морь зургаад давхиулж, өнөөдөр айрагдлаа.   
Уралдааны зам ямархуу байна?  
-Өнөөдөр зам сайхан байна. Өмнөх өдрүүдэд жаахан халтиргаатай байсан. Бороо орсны дараа уралдахад зам тоосгүй гоё байдаг. 
Морь унахаар явахад аав ээж нь юу гэж захидаг вэ?
-“Морио сайн унаарай миний хүү” л гэдэг.    
Хурдан морь унаж эхлээд анхны айраг, түрүүгээ хэзээ, ямар наадмаас авсан бэ? 
-2013 оны Завхан аймгийн Яруу сумын 89 жилийн ойгоор Одгэрэл Манлайн их морийг түрүүлгэсэн. Одоо бол би “Ажнай” галд хоёр дахь жилдээ морь унаж байна. 
Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.126.89.244

    Шар аварга гэж Монгол улсын аварга малчин Монгол улсын гавьяат малчин аймгийн алдарт уяач хүн байдаг хүүхдийг жинхэнэ утагаар нь ажил сургадаг хүн дээ сайн хүний үр сүүт гүүний унага гэж сайхан ярилцлага өгсөн байна амжилт хүсэн ерөөе

    Reply