О.РЭНЦЭНЖҮГДЭРИЙН ТӨГС БОР

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 26 -нд

Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Д.Одгэрэлийн хүү 16 настай О.Рэнцэнжүгдэрийн нэр дээр улсын баяр наадмын эрлийз дээд насны ангилалд мордсон Төгс бор азарга аман хүзүүдэж, наадамчин олон, бяцхан эзнээ баярлууллаа. Төв аймгийн Баянцагаан сумын Батболдын унаган адууг Одгэрэл Манлай дааганд нь дуудлага худалдаанаас авсан бөгөөд алдаагүй наймаа болсон гэдгийг баталж Төгс бор улс, бүсэд ес айрагдаад байгаа юм. Гэхдээ зөвхөн эзэн хүнийхээ нэр дээр бус түүний хүүгээс аваад сумогийн Их аварга Д.Дагвадорж болон  “Таван толгой транс”-ын Оргил гээд хэд хэдэн хүний нэр дээр уралдаж, адуунд дуртай олон хүнийг баясгажээ. 

УДАМ, УГШИЛ:
Баянцагааны Батболдын унаган адуу. 
Эцэг: Тод манлай уяач Г.Батхүүгийн Араб  хамар цагаан хээр азарга.
Эх: Багануурын хурдан бор азаргатай Батсайханы унаган бор гүү. 
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 онд шүдлэн:

- АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд 10 гаргаж давхисан
2015 онд хязаалан:
- Өвөрхангай аймагт болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
- ММСУХ-ны 20 жилийн ойд зориулсан хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаанд айргийн дөрөв 
2016 онд соёолон: 
- Өвөрхангай аймагт болсон хаврын хангайн бүсийн уралдаанд түрүү
- АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүү
- Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв  
2017 онд хавчиг:
- Өвөрхангай аймагт болсон хангайн бүсийн уралдаанд аман хүзүү 
- ММСУХ-ны Уяачдын өдөрт зориулсан уралдаанд 10 гаргаж давхисан
2018 онд долоотой:
- “Дүнжингаравын хурд-2018” хаврын бүсийн уралдаанд айргийн тав
- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү
- Алтан овооны тахилга, Зүүн бүсийн уралдаанд түрүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна