Г.ЧИНЗОРИГИЙН САРТ ЗЭЭРД

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 24 -нд

УДАМ, УГШИЛ:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гүнсэнгийн Ганчулууны унаган адуу. 
Эцэг: Амор дуудлагат Англи хээр азарга
Эх: Дорнод аймгийн Булган сумын харьяат Нанжийн Гансүхийн  унаган хүрэн гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2013 онд даага:

- Дорнод аймгийн Баяндун сумын сургуулийн ойд түрүү 
- Дорнод аймгийн нэгдүгээр арван жилийн дунд    
  сургуулийн ойд түрүү 
- Цагаан-Овоо сумын баяр наадам түрүү 
- Дашбалбар сумын Хөх уулын тахилгат түрүү
2014 онд шүдлэн:
- Сүхбаатар аймгийн Аварга хүлэг шалгаруулах 
   “Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүү
- Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд болсон 
  хаврын бүсийн уралдаанд түрүү
2015 онд хязаалан:
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болсон  Засгийн газрын тогтоолт хаврын бүсийн уралдаанд түрүү /соёолонд уралдаад/
2016 онд соёолон:
- Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны хамгийн хурдан хүлэг ангилалд 11
- Орхон аймгийн 40 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү
2017 онд хавчиг азарга:
- “Дүнжингаравын хурд- 2017” хаврын бүсийн 
   уралдаанд түрүү 
- “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн 
  хаврын уралдаанд аман хүзүү 
- АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл 
  наадамд айргийн дөрөв 
- Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд 
   түрүү
2018 онд долоотой азарга:
- “Дүнжингаравын хурд- 2018” хаврын бүсийн 
   уралдаанд аман хүзүү
- АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл 
   наадамд түрүү
- Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт 
  Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 100. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна