Ц.МӨНХХУЯГИЙН ТОД ЯНЗАГА

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 24 -нд

Тод манлай уяач Д.Ононгийн Янзага азарганы төлийн төл Тод янзага бага насандаа томоохон уралдаанд хараахан айрагдаж чадаагүй байсан бол соёолондоо АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд аман хүзүүнд хурдалж, улмаар хэдхэн хоногийн дараа Эрдэнэт хотод болсон төвийн бүсийн уралдаанд дахин аман хүзүүдэн “тодорч” Янзага өвгийнхөө нэрийг дуурсгаад байна. Өнөө жил улс, бүсийн наадмаас хоёр аман хүзүү хүртээд байгаа Тод янзагыг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Тод манлай уяач Д.Ононгийн Янзага азарганы төл Дүнжингаравт аман хүзүүддэг Янзага цавьдар азарга
Эх: Д.Онон Тод манлайн адууны зээрд халзан гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2017 онд хязаалан:

Хан Хөхүй хайрханы тахилга, баруун бүсийн уралдаанд найм 
Налайх Тэрэлжид болсон уралдаанд түрүү
2018 онд соёолон:
Эрдэнэтийн аймгийн Алдарт уяачдын алдар тэмдэглэх уралдаанд түрүү  
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд аман хүзүү
Эрдэнэтийн 40 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна