А.БИЛИГҮҮДЭЙН ХОНГОР ХАЛЗАН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 23 -нд

Монгол Улсад морь уях төрийн хэрэгт шамдан суралцаж буй 120 мянга гаруй уяач бий гэсэн судалгаа байдаг. Оршин буй газар орон, уяж буй морьдын онцлогоос хамааран тэд дор бүрнээ өөр арга барилтай ч, төрийн наадамд морио түрүүлгэх нэг хүсэл зорилготой билээ. Тэр чин хүслээ биелүүлж, өөрийн  нэртэй хүлгээ улсын баяр наадамд түрүүлгэсэн, од хийморь нь цалгисан нэгэн эрхэм бол Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсайханы Билигүүдэй юм.

УДАМ, УГШИЛ:
Эцэг: Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн зэгэл халзан азарга /даагандаа улсын наадамд аман хүзүүдэж байсан/
Эх: Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган хонгор гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2016 онд шүдлэн: 

АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд долоо
Эрдэнэтэд болсон хангайн бүсийн уралдаанд 10 гаргаж давхисан 
2017 онд хязаалан:
Төвийн бүсийн уралдаан Хангарьдад түрүү
2018 онд соёолон:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү
Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд түрүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.