Ц.ЭНХТАЙВАНЫ ЦАВЬДАР

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 22 -нд

Хонгор нутгийн хийморийг өргөж дэлхийд данслуулсан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэндийн Энхтайваны цавьдар морь газар газраас ирсэн 339 хурдан хүлгээс 10-т хурдалж эзэн уяачаа баярлуулсан билээ. Хурдан цавьдарын удам угшил, амжилтын товчооныг сонирхвол:

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Далантайн цавьдар азарга. Цавьдар азарга Дүнжингаравын хурд уралдаанд түрүүлж байсан
Эх: Дорнод аймгийн  Халхгол сумын харьяат  Давхарбаярын унаган хүрэн гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2013 онд даага: 

 Төв аймгийн Баян сумын баяр наадамд түрүү
2014 онд шүдлэн: 
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ойд аман хүзүү
2015 онд хязаалан:  
АХ-ын 94 жилийн ой, Үндэсний баяр наадамд 12
Сүхбаатар аймагт болсон Зүүн бүсийн уралдаанд аман хүзүү  
2016 онд соёолон: 
“Дүнжингаравын хурд-2016” уралдаанд долоо 
Өвөрхангай аймгийн баяр наадамд айргийн гурав 
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний баяр наадамд 20 
2017 онд хавчиг:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний баяр наадамд 20
2018 онд долоотой:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний баяр наадамд 10
Эрдэнэтийн 40 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд 10

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна